Каннын кино наадамд хамгийн халуухан хувцаслаж ирсэн одууд

2018 оны 5 сарын 18

Каннын кино наадам кино урлагийн салбартаа хамгийн нэр хүндтэй, "Оскар"-аас дутахгүй томоохон арга хэмжээ билээ. Саяхан 71 дэх удаагийн наадам нь Франц улсад болж өнгөрсөн бөгөөд уламжлал ёсоор дэлхийн олон алдартнууд хүрэлцэн ирсэн байв. Тус наадмын улаан хивсний ёслолын хамгийн сайхан, дур булаам хувцасласан бүсгүйчүүдийг онцлон хүргэе. 

Каннын кино наадамд хамгийн халуухан хувцаслаж ирсэн одууд

27 настай Австрали улсын загвар өмсөгч Шанина Шейк (Shanina Shaik), Лайс Рибейро (Lais Ribeiro), Тони Гаррн (Toni Garrn), Алессандра Амбросио (Alessandra Ambrosio) нар Каннын кино наадмын үеэр болсон "Solo: A Star Wars Story" киноны үзвэрт уригдан ирсэн байна. 

1 Өөрийн биеийн галбирыг харуулах зорилгоор Шанина газар шүргэсэн урт, шаргал өнгийн даашинзаар гоёжээ. 

2 "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр тэрээр мөнгөн зүүлт, Холливуд стиллийн үс засалтаараа өөрийн гоёмсог даашинзыг улам тодотгож өгчээ. Тэрээр одоо 37 настай бөгөөд түүний бие галбирыг та нэвт гэрэлтсэн даашинзных нь тусламжтай харах боломжтой. 

3 Далайн дагиныг санагдуулам өнгө, загвар бүхий уг даашинзыг Лайс ёстой л амилуулж чадсан байна шүү.

4 Мөнгөлөг саарал, хагас гэрэлтдэг, чамин чимэглэл бүхий даашинзаар гоёсон Тони Гарнн энэ үдшийн халуухан бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн байлаа. 

5 Сара Самфаио (Sara Sampaio)-гийн хувцаслалт, гоо сайхан энэ үдшийн халуухан сэдэв байв. Түүний өдөн хувцас, гоёмсог сандаал, энгийн хэрнээ эрхэмсэг үс засалт нь хоорондоо гайхалтай зохицжээ. 

6 Изабел Гоуларт (Izabel Goulart) булчинлаг хэвлий, урт хөлийг нь тодотгож өгсөн энэхүү хувцастай маш тачаангуй харагдаж байна. 

7 Кардашианы үзэсгэлэнт эгч дүүсийн нэг болох Кендалл Женнер (Kendall Jenner) Италийн хувцас загварын алдарт агентлаг  "Schiaparelli"-ийн цагаан даашинзаар гоёсон нь энэ үдэш түүнийг үнэхээр гэрэлтүүлж байв. 

  

8 Хар костюм, шөвгөр хоншоортой гутлаар гангарсан Доузэн Кроес (Doutzen Kroes)-ын нүүр будалт тун энгийн, өвөрмөц байлаа. 

9 23 настай Винние Харлов (Winnie Harlow) өөрийн өвөрмөц байдлыг даашинзаараа тодотгож өгснийг  та бүхэн харж байна. 

10 Оросын үзэсгэлэнт загвар өмсөгч Ирина Шейк (Irina Shayk) энэ үдэш "Versace"-ийн улаан даашинзаар гоёсон нь түүний дур булаам төрхийг илүү халуухан болгосон гэлтэй.

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
57432
5 эможи

zochin
2018-05-18 18:08
Huhuvch geh zuil heregleenees garsan bololtoi.
keyboard_arrow_up