Австраличуудын хувьд аялахад хамгийн өндөр босготой улсаар Монгол шалгарчээ

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Гадаад паспорт нь дэлхийд хамгийн хүчтэйд тооцогддог орнуудын нэг бол Австрали юм. Тус улсын иргэд дэлхийн 174 оронд визгүй зорчдог бөгөөд паспортын энэхүү үзүүлэлтээрээ тэд Бельги, Грек улсуудтай цуг эхнээсээ зургаадугаарт эрэмбэлэгддэг байна.

Харьцуулбал Япон, Сингапурын иргэд 180 оронд визгүй зорчих эрхээрээ дэлхийд тэргүүлдэг юм.

Хэдийгээр дэлхийн улс орнуудын бараг 90 хувь нь Австраличуудад хаалгаа дэлгэдэг ч тэдэнд бас хатуурхдаг улс орнууд байсаар байгаа гэнэ.

Тус улсын аялал жуулчлалын Traveller.Com.AU сайт иргэд нь зорчих виз авахад хамгийн өндөр өртөгтэй 10 орныг жагсаахад Монгол улс нэгдүгээрт оржээ.

Австралийн иргэн Монгол улсад 30 хоног зорчих нэг удаагийн виз авахад 230 австрали доллар ($170) төлөх хэрэгтэй болдог гэнэ.

Тус сайтаас гаргасан Авсраличуудын хувьд зорчиход хамгийн өндөр босготой 10 орныг жагсаавал (зардал нь Австрали доллараар):

  1. Монгол $230
  2. Судан $199
  3. Энэтхэг $196
  4. Нигери $182
  5. Буркина Фасо $180
  6. Парагвай $174
  7. Чили $151
  8. Уганда $150
  9. Бангладеш $145
  10. Габон $136

 

Эх сурвалж: IKON.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
57302
5 эможи

Зочин
2018-05-20 15:55
getel bid 70 say-g bairshuulah boldog biz dee,yaduu baij
Зочин
2018-05-20 15:55
getel bid 70 say-g bairshuulah boldog biz dee,yaduu baij
230
2018-05-16 08:54
ЁСТОЙ САВЖ УНАЛАА
keyboard_arrow_up