Google-ийн дадлагын оюутан л гэхэд сард 6000$ цалинждаг гэнэ

2014 оны 2 сарын 28
Тэд Google компаний хамгийн доод албан тушаалтан бөгөөд хамгийн хүнд, хэцүү аюултай ажлыг нь хийдэг. Гэхдээ хариуд нь тун боломжийн цалин буюу сарын 6000$ авдаг байна.
 
Жүжигчин Owen Wilson болон Vince Vaughn нарын тоглосон "The Internship" кинонд гардаг шиг оюутан, төгсөгч аль нь ч байсан нэгэнт "аз жаргалын корпорацид" орсон л бол бага зэрэг биеэ тоон од гэж тооцож болохнээ. Glassdoor гэх Google- ийн HR сайтын судалгаа хийдэг оюутан гэхэд сар бүр дунджаар 5800$ авч, програм хангамжийн салбарт дадлага хийдэг нь 6700$ -р цалинждаг гэнэ. Та нарт л гэж хэлэхэд дундаж Америк хүн сард 3000$ -ийн орлоготой байдаг.
 
 
Өдөр ирэх тусам өөрт тохирсон, өндөр цалинтай ажил олох хэцүү болж байна. Тэр тусмаа цалинтай дадлага олдвол жинхэнэ тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.
 
Харин Google бол өөр: "аз жаргалын корпорацид" дадлагаар орсон оюутан борлуулалт, худалдаанаас эхлээд програм хангамжийн асуудал шийдэл, код бичих зэрэг хүссэн салбарт хүчээ сорьж, ур чадвараа дээшлүүлэх боломжтой юм. Дадлага 3 сарын турш бүтэн өдрийн цаг хуваариар үргэлжлэх тул зовсны эцэст жаргана гэгчээр дадлага дуусахад оюутан тус бүр 20,000$ тай болоод зогсохгүй мөрөөдлийн ажилтай, залуу мэргэжилтэн болно.
 
Glassdoor сайтын PR менежер Scott Dobroski үүнийг тайлбарлахдаа: "Google шиг том компаниуд дадлагын оюутнууддаа ийм хэмжээний цалин өгөх нь гайхаад байх зүйл биш. Ирээдүйд сайн хүний нөөцийн төлөөх тэмцэл улам ширүүн, улам өртөг өндөртэй болно" гэжээ.
 
 
Microsoft болон Amazon -ны дадлагын оюутнууд ч гэсэн сар бүр 5500$ -с дээш цалин авдаг юм байна. Судалгааны албанд дадлага хийдэг оюутнууд сард бүр 7000$ авдаг.
 
Хэдийгээр Google -д дадлагын оюутнууд нь өндөр цалин авдаг ч ажлын сонгон шалгаруулалт, тэр дундаа ярилцлага нь бусад корпорацуудтай харьцуулбал хамгийн хүнд байдаг байна. Гэхдээ нэгэнт энэ шалгалтанд тэнцсэн л бол тэр хүн үнэхээр гоц, мундаг хүнд байх бөгөөд ийм хэмжээний цалин авах нь ч аргагүй юм.
 
Шалгаруулалтын асуултын тухайд үнэхээр хэцүү байдаг. Жишээлбэл, "The Internship"киног санаж байвал: "Хэрэв чи зоосны хэмжээтэй болтлоо хэд дахин жижгэрч миксерийн ёроолд орчихсон бол тэр үед яах байсан бэ?" гэх зэрэг асуулт асуух жишээтэй. Харин үүний дараа мэргэжлийн асуулт болох Python хэлний онцлог эсвэл JavaScript -ийн сул талуудыг нэрлэхийг хүсдэг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
573
0 эможи
keyboard_arrow_up