Дэлхийн эдийн засгийг 65 тэрбумтан “УДИРДДАГ”
Ирэх жилүүдэд хөрөнгө оруулалт ахиж, эдийн засаг хурдацтай өснө
Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тэргүүн Кристин Лагард дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
-Ирэх жилүүдэд Европын эдийн засаг өсөх хандлага мэдрэгдэж буй ч улс төрийн нөхцөл байдал нь тодорхой бус байна. Франц шинэ Ерөнхийлөгчөө сонгоод хоёр сар гаруй боллоо. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газар байгуулагдаад хагас жил гаруйн нүүр үзэж буй. Эдгээр үйл явдал Европын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Франц улсын эдийн засгийн байдал евро бүсэд чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор эдийн засгийн салбарт ямар нэг онц өөрчлөлт ороогүй гэж хэлж болно. Аливаа улсад болсон томоохон үйл явдал тухайн орны эдийн засагт нөлөө үзүүлдэг нь ойлгомжтой. Энэ сард болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай уулзаж, ярилцсан. АНУ- ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон тус улсын Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллах сонирхолтой байгааг онцолсон.
-Та гадаад тэнцвэргүй байдлыг бууруулах хэрэгтэй гэж өмнө нь мэдэгдэж байсан. ХБНГУ тэргүүтэй Европын орнууд Евро бүсийн эдийн засгийг өсгөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ. Дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулах нь зөв үү?
-ХБНГУ-ын хүн ам нь ерөнхийдөө хөгширч байгаа. Тиймээс ажиллах хүчиндээ анхаарал хандуулах шаардлага гарч байна. Тус улс дэд бүтцийн салбартаа аль хэдийнэ хөрөнгө оруулаад эхэлсэн. Ер нь улс орнууд эдийн засгийн тэнцвэрт байдлаа хадгалах хэрэгтэй.
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ХБНГУ-ын худалдааны илүүдлийг хурцаар шүүмжилсэн удаатай. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Санхүүгийн системийн тогтворгүй, тэгш бус байдал эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Ноён Доналд Трампын хэлснийг үгүйсгэж болохгүй.
-Дэлхийн эдийн засгийг дунд зэргийн өсөлттэй байна хэмээн тодорхойлж буй. Доналд Трампын санаачилсан эдийн засгийг дэмжих багц бодлого дэлхийн эдийн засагт нөлөөлсөн үү?
-Шинжээчдийн олонх нь эдийн засгийн хүлээлт их байгааг онцолж байна. АНУ татварын бодлогоо шинэчилнэ гэж буй нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлт үүсгээд байгаа. Бидний таамаглаж буйгаар ирэх жилүүдэд дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалт ахиж, хувийн хэвшлийн санхүүжилт өсөж, шилжилт хөдөлгөөн буурч, эдийн засаг хурдацтай нэмэгдэх болно. Улс орнуудад өсөлтөө хэвээр хадгалах боломж бий. Хэдий тийм ч БНХАУ-д өрнөж буй эдийн засгийн шилжилт нь олон улсад тогтворгүй байдал үүсгэж байна.
-Улс орнууд эдийн засгийн өсөлтөө хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Эдийн засгийн бодлогыг үр дүнд хүргэх бүх л боломжийг ашиглах хэрэгтэй. Мөнгөний болон сангийн бодлого, бүтцийн шинэчлэлийг хослуулахаас гадна илүү хүчтэй, үр дүнтэй арга санаачлах нь чухал байна. Төв банкуудын хувьд зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулалгүй, цар хүрээгээ тэлж, бусад эрх бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Ингэж хүчээ нэгтгэн ажиллахыг нэгдсэн, уялдаа холбоо бүхий арга барил гэж нэрлэдэг. Гэхдээ энэхүү арга барилыг зөвхөн нэг улс дангаараа хэрэгжүүлнэ гэж байхгүй.
-Одоогийн эдийн засгийн хямралыг 2008 оныхтой харьцуулбал?
-Энэ бол 2008 оны хямралын үргэлжлэл гэж хэлж болно. Арав орчим жилийн өмнөхтэй ижил хямралын үйл явц бидний нүдний өмнө өрнөж байна.
-2008 оны хямралын үед та Францын Сангийн сайд байсан. Тэр үед хямралаас сэргийлэх боломж байгаагүй юу?
-Хямрал болох шинж тэмдэг мэдрэгдэж эхэлсний дараа би АНУ-ын Сангийн сайд Хэнк Полсонтой энэ талаар ярилцаж байсан. Би “Цунами ирэх гэж байхад ямар төрлийн усны хувцас өмсөх вэ гэж яриад сууж байгаагаас өөрцгүй байдалд бид орчихлоо” гэж анхааруулж байлаа. Харин тэр “Үгүй ээ, бүх зүйл хяналтад байгаа. Бүгд хэвийн” гэж хэлж байсныг санаж байна.
-Грек улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2010 оноос хойш 9.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олголоо. Саяхан дахин хоёр тэрбум орчим ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Грект одоо хэрэгжиж буй гурав дахь удаагийн хөтөлбөр ирэх сард дуусна. Цаашид ОУВС-гаас Афинд хөнгөлөлттэй зээл олгох уу?
-Европын бүлэг цаашид ч Афинд тусламж үзүүлнэ. Грек улс одоохондоо хөнгөлөлттэй санхүүжилтгүйгээр, өрийн бүтцийг өөрчлөхгүйгээр эсвэл дефолт зарлахгүйгээр бие даан хөрөнгийн зах зээлд эргэн ирэх боломжгүй байгаа.
-Грект хангалттай тусаллаа. Одоо евро бүсээс хөөх цаг нь болсон гэж үзэж буй хүмүүс ч байна. Таны хувьд энэ хэр зөв санаа вэ?
-Нэгдүгээрт, энэ миний шийдэх асуудал биш. Хоёрдугаарт, евро бүсийн орнууд, Евро комисс, ОУВС Грекийн эдийн засгийг дахин өрсөлдөхүйц хэмжээнд очих хүртэл хамтран ажиллахаа амласан. Дэлхийн 187 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУВС-гийн нийт санхүү 842 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ мөнгө хямралд нэрвэгдсэн Европын бүх орныг аврахад хүрэлцэхгүй. Гэтэл ОУВС-гийн хамгийн том хандивлагч болох АНУ-д Европыг аврахад мөнгө гаргах сонирхол төдийлэн алга.
-Грек юунаас болоод ийм хүнд байдалд хүрсэн гэж бодож байна вэ?
-Нэгдүгээрт, бүх зүйлийг аль болох эвтэй, уян хатан шийдвэрлэх гээд байх шиг. Энэ нь нэг талаас зөв. Мөн Грекийн улсын төсвийн гуравны нэг, магадгүй дөрөвний нэг нь энэ салбарт зарцуулагдаж байна. Манай дэлхийн хамгийн өндөр тэтгэвэр, тэтгэмжтэй улс гэж болно. Гэхдээ тус улсын тэтгэвэр тэтгэмжийг шүүмжлэх эрх надад байхгүй. Авах ёстой бол авах л байх.
-Дэлхийн цөөн хэдэн баячуудыг эдийн засгийн гол тоглогчид гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Өнөөдөр дэлхийн хэмжээнд голлох үүрэгтэй 62 тэрбумтан бий. Тэд дэлхийн эдийн засгийг чиглүүлж байна гэдэгтэй санал нийлнэ. Баян хүн ч гэсэн бусдад туслах сэтгэлтэй байдаг. Асар их хөрөнгө мөнгөтэй ч хандив, тусламжид хэзээ ч гар татдаггүй тийм эрхмүүдийн талаар би ярьж байна. Тэдний доор ажиллаж байгаа хэдэн зуун сая хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа нь эргэлзээгүй. Эдгээр тэрбумтнууд манай дэлхийн хүн амын талтай тэнцэх хэмжээний хөрөнгө цуглуулжээ. Хөрөнгө нь жилийн дотор 500 тэрбумаас 1.76 их наяд ам.долларт хүрч, хэдэн арван их наядаар үржиж байна. ОУВС- гийн өнөөгийн үйл ажиллагаа, улс хоорондын мөнгөн тэмдэгтийн гүйлгээ, зохицуулалттай харьцуулахад их тоо.
-Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал хэзээ сайжрах бол?
-Улс орнуудын эдийн засаг Мөнгөний болон сангийн бодлого, бүтцийн шинэчлэлийг хослуулахаас гадна илүү хүчтэй, үр дүнтэй арга санаачлах нь чухал байна. хямарч байгаа нь хэний ч буруу биш. Нэг хэсгийнх нь эдийн засаг уруудаж байхад нөгөө улсынх нь өсөж байдаг. Энэ бол эдийн засгийн бичигдээгүй хууль. Олон улс хоорондын мөнгөн тэмдэгтийн гүйлгээг зохицуулах нь биллийн үүрэг. Гэхдээ гол үүргийг улс орнуудын мөнгөн тэмдэгт л гүйцэтгэдэг. Миний харж байгаагаар, дэлхийн эдийн засаг цаашид улам өсөхөөр байна. Ер нь дэлхийн эдийн засаг болж эхэлж байна гэхэд буруудахгүй. Улс орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, ханшийг барих гэж зовж зүдэрч байхад нөгөө хэсэг нь улам баян болж байна. Гол ялгаа энд л бий.
-Мөнгөн тэмдэгтийн ханшид үйлчилж, нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл юу вэ. Үүнд алтыг нэрлэж болох уу?
-Дээр үед алт, дунд үед газрын тос байсан. Харин өнөөдөр гол “тоглогч” нь экологийн ашигтай байрлал, байгалийн баялгийн нөөц болж хувирч байх шиг.
-ОУВС энэ жил ямар ажил төлөвлөж байгаа вэ?
-Манай сангийн хөрөнгө оруулагчид, дэмжигчид санхүүжилтийн эх үүсвэрүүдийн асуудлаар жил бүрийн хоёрдугаар сард хуралддаг. Үүнийг улс орнуудын валютын ээлжит хуралдаан гэж ойлгож болно. Энэ хурлаар бид жилийн төлөвлөгөөгөө танилцуулдаг. Мөн валют хоорондын ялгаа, мөнгөний тэнцвэрт байдлыг харуулсан илтгэлүүдийг хэлэлцдэг. Сангийн үйл ажиллагаа гэхээс илүүтэй хөрөнгө татах, валют хоорондын тэнцвэрийг тогтоох аргачлал зэргийг ярилцдаг юм.
Мөн улс орнуудын хямралтай байдлыг засах, санхүүгийн болон өр зээлийн асуудлыг цэгцлэх бодлогын хүрээнд тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ нь тун энгийн. Эхлээд зээл авлагыг тэглэх, хүү бодох, дахин зээл гаргах боломжтой эсэхийг судлах зэрэг шат дараалсан ажил биднийг хүлээж байна. Ирэх оны хавар бид ОХУ-ын рублийн ханшийн талаар бага хурал хийхээр төлөвлөсөн. Уг хурлаар олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь рублийн ханшид хэрхэн сөргөөр нөлөөлж, бүс нутгийн валютын тэнцвэрийг алдагдуулж буйг хэлэлцэх юм.
Эх сурвалж: https://ubinfo.mn/read/7939
|