Хөөрхөн ахаар хөтөч хийлгэх боломж –“Oh My Oppa” үйлчилгээ

2018 оны 5 сарын 14

Райан оппа бол түүх, архитектурын мэдлэг сайтай, Рэймонд оппа харин хаана хамгийн амттай хоол байдгийг яг таг мэддэг гэдгээрээ ялгардаг. Өмнөд Солонгос аялал жуулчлалын салбарт үргэлж шинийг санаачлагч, манлайлагч улс байсаар иржээ. Тус улс бүхий л насны жуулчдыг хөгжөөх, үзэж харах зүйл ихтэй, үйлчилгээний соёл өндөр хөгжсөн гэдгээрээ алдартай. Аялахыг ганц бие эмэгтэйчүүдэд халгаатай, сонирхолгүй гэсэн ойлголтыг халсан цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь “Oh My Oppa”  үйлчилгээ аж. Кпоп урлаг, солонгос цувралд дуртай эмэгтэйчүүдийн хувьд цоо шинэ аяллын зам нээсэн уг үйлчилгээ нээгдээд удаагүй ч эрэлт ихтэй байгаа аж. Оппа гэдэг нь солонгос бүсгүйчүүд өөрөөс ах эрчүүдийг нэрлэдэг ерөнхий нэр хэдий ч ихэвчлэн өөрт таалагддаг, ганц 2 ах залуусыг ийн нэрлэх нь элбэг.

 Хөөрхөн ахаар хөтөч хийлгэх боломж –“Oh My Oppa”  үйлчилгээ

"Oh My Oppa" бол аялал жуулчлалын цоо шинэ платформ болон гарч ирсэн нь 2018 оны нэгдүгээр сар гэнэ. Хэдхэн сарын хугацаанд дэлхий нийтэд танигдаж, аялагч бүсгүйчүүдийн сонирхлыг татсан уг үйлчилгээний тусламжтайгаар Солонгосын түүх, соёл болон залуусын амьдралын хэв маяг гээд хүссэн бүхнээ мэдэж авах боломжтой гэнэ.

Тус үйлчилгээний дүрэм маш энгийн.  Ta www.ohmyoppa.com хаягаар орж оппа нарын зургийг харж, тэдний онцлог чадварыг харж өөрийн сонголтоо хийнэ. Үүний дараа оппа нарын хамт хийж болох аяллын үндсэн 2 чиглэлээс нэгийг сонгон, аяллын өдөр, цагийн захиалгаа өгч, төлбөрөө урьдчилан хийнэ.

 Хөөрхөн ахаар хөтөч хийлгэх боломж –“Oh My Oppa”  үйлчилгээ

"Oh My Oppa" үйлчилгээнд тогтмол хөтөчийн үүрэг гүйцэтгэдэг 8 оппа бий. Тэд тус бүртээ гадаад хэлний болон бусад чадвараараа ялгардаг. Тухайлбал жагсаалтын хамгийн эхэн буй Aiden оппа хятад, англи хэлээр чөлөөтэй ярьж ойлголцдог, хөгжим урлаг сонирхдог учир энэ талын яриа өрнүүлж чадна гэсэн үг. Aiden оппа бямба, ням гарагт л зөвхөн хөтөч-оппа хийдэг. Түүнийг хөтөч-оппа болгож 2 цаг 30 минут зугаалж 70 ам.доллар төлөх болно. Aiden оппатай хийх аялал солонгос хосуудын болзох дуртай, хамгийн романтик дүүрэг гэгдэх Сөүлийн Иксеон донг-д өрнөнө.

 Хөөрхөн ахаар хөтөч хийлгэх боломж –“Oh My Oppa”  үйлчилгээ

1. Ангук буудлын 6 дугаар хаалган дээр уулзана. 
2. Солонгос үндэсний хувцас Ханбок түрээслэн өмсөж хамтдаа зургаа авахуулна. Ханбок түрээсийн үнэ 15000 вон (1 хүн 2 цаг түрээслэх үнэ). Ханбок түрээсийн үнийг аялагч бүсгүй төлнө.
3. Иксеон донг дүүргийн Тапгол хүрээлэнгээр зугаалах, Самчёнг донгын ордон болон Гёнгбок гунг ордны аль нэгээр орж танилцахаар аялал үргэлжилнэ.
4. Аяллын завсарлагаар кафе орж амсхийх. Уух зүйл, хоолны үнийг мэдээж аялагч бүсгүй төлөх ёстой.
5. Галт тэрэгний буудалд буцаан хүргэж өгөх. Анх уулзсан газраа оппа-гаар хүргүүлснээр аялал төгсөнө.

 Хөөрхөн ахаар хөтөч хийлгэх боломж –“Oh My Oppa”  үйлчилгээ

Аяллын туршид хөтөч-оппа таныг уйдаахгүйн тулд явсан газрынхаа түүхийн дурсгалт газар, онцлог зэргийг тайлбарлаж, чөлөөтэй яриа өрнүүлэх бөгөөд таны хүссэнээр зургийг тань авч өгнө, хамтдаа зургаа татуулахдаа ч татгалзахгүй. Бэлэг дурсгалын дэлгүүр, солонгосын алдарт гоо сайхны барааг сонирхох, худалдан авалт хийх гэхчилэн хөтөч-оппагийн танд үйлчлэх ёстой 2 цаг 30 минутын хугацааг өөрт хэрэгтэйм сонирхолтой аль ч зүйлд ашиглаж болох гэнэ.

"Oh My Oppa" үйлчилгээг хятад, японы жуулчин бүсгүйчүүдээс гадна европ бүсгүйчүүд тэр ч бүү хэл солонгос ганц бие бүсгүйчүүд ч ихэд сонирхон түрээслэдэг байна.

Өвлийн цагт цанын бааз явж гулгах зэрэгтээ хөтөч-оппаг түрээслэн явах бол 10 цаг нь 200 мянган вон хүрч өсдөг ажээ. Тус аяллын платформын үйлчилгээний захиалгын оргил үе нь сакура цэцэглэх Дөрөвдүгээр сар байдаг.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57243
0 эможи

Зочин
2018-05-14 19:18
Со яах вэ монголдоо аялж үз хөрөнгө монголдоо оруул чамд монголд үзээгүй үзэсгэлэн зөндөө
keyboard_arrow_up