“Avengers“ цуврал “Box Office”-ийн жагсаалтыг гурван долоо хоног тасралтгүй тэргүүллээ

2018 оны 5 сарын 14

Arslan.mn

“Marvel Comics”-ийн супер баатруудын нэгдэл “Avengers”-аас сэдэвлэн бүтээсэн "Avengers: Infinity War" кино нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг гурван долоо хоног тасралтгүй тэргүүллээ.

“Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 61.8 сая ам.долларын орлого олсон байна. Харин олон улсаас олсон нийт орлого нь 1.6 тэрбум ам.доллар давжээ. Өнгөрсөн долоо хоногт "Avengers: Infinity War" кино БНХАУ-д нээлтээ хийсэн даруй 200 сая ам.доллар олж, тус улсын үзэгчдийг байлдан дагуулсан байна. Ингэснээр “Avengers” цувралын шинэ анги олон улсын “Box Office”-ийн жагсаалтын түүхэнд хамгийн өндөр орлого олсон таван киноны нэгт багтаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57233
1 эможи

keyboard_arrow_up