Хятадуудын хэрэглээ тансаг брэндүүдийн орлогыг өсгөж байна

2018 оны 5 сарын 04

Дэлхийн тансаг брэндүүд хятад хэрэглэгчдийн дэмжлэгтэйгээр бизнесээ тэлж байна. Тухайлбал, Францын тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Hermès” компанийн борлуулалтын орлого I улиралд 11 хувиар өсөж, 1.4 тэрбум еврод хүрчээ. БНХАУ дахь борлуулалт нэмэгдсэн нь үүнд гол түлхэц болсон байна.

Италийн тансаг брэнд “Gucci”-ийн толгой компани “Kering”-ийн борлуулалтын орлого I улиралд 27 хувиар өсөж, 3.1 тэрбум еврод хүрсэн аж. Цахим борлуулалт нь улирлын дүнгээр хоёр дахин нэмэгдэж, олон улсад эрэлт өндөр байсан нь санхүүгийн үзүүлэлтийг дэмжжээ.

Харин Францын “LVMH”-ийн борлуулалтын орлого энэ оны I улиралд 13 хувиар өсөж, 10.9 тэрбум еврод хүрчээ. Мөн л хятад хэрэглэгчдийн дунд бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн байна.

Тансаг брэндүүдийн орлого ийнхүү өсөхтэй зэрэгцээд бэлэн мөнгөний нөөц нь ч нэмэгдсээр байна. Тухайлбал, 2017 оны сүүлийн байдлаар “LVMH”, “Kering”, “Hermes” болон Швейцарын “Richemont” брэндүүдийн бэлэн мөнгөний нөөц нь 21.5 тэрбум ам.доллар болж өмнө нь байгаагүй дээд түвшинд хүрчээ. Энэ дүн цаашид тасралтгүй өсөх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, тансаг зах зээлийн бараа, бүтээгдэхүүний гурван худалдан авагч тутмын нэг нь БНХАУ-ын иргэн байгаа ажээ

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56893
0 эможи

keyboard_arrow_up