Швед улс бөөрөнхий махыг өөрийн үндэсний хоол биш гэдгийг хүлээн зөвшөөрөв

2018 оны 5 сарын 04

Шведчүүд баяр ёслолын үеэрээ зооглодог гол хоол бол тусгай жороор амталсан бөөрөнхий мах ба дэлхий дахинд ч “Swedish meatballs” гэж нэрлэдэг.

Дэлхийн олон улс оронд байдаг Икеа брэндийн кафенууд мөн ийм хоолоор үйлчилдэг уламжлалтай. Тэгвэл хэд хоногийн өмнө Швед улсын албан ёсны твиттер хуудас уг зоогийг өөрийнхөө үндэсний хоол биш, Туркээс гаралтай болохыг анх удаа зарласан байна.

View image on Twitter

Sweden.se@swedense

Swedish meatballs are actually based on a recipe King Charles XII brought home from Turkey in the early 18th century. Let's stick to the facts!

Уг мэдэгдэлд “Шведийн бөөрөнхий мах нь үнэн хэрэгтээ 18 дугаар зууны эхээр Чарльз XII хаан Туркээс авч ирсэн жороор бий болсон юм. Бодит баримтыг хүндэтгэе!” гэжээ.

Чарльз XII хаан нь 1697-1718 оны хооронд Шведийг захирч байсан бөгөөд Оростой дайн хийж байхдаа буюу 1709-1714 онд Туркэд хэсэг хугацаанд амьдарч байсан юм.

Ямар шалтгаанаар Шведчүүд энэхүү түүхэн баримтыг олон нийтэд зарлах болсон нь тодорхойгүй байна. Дэлхийн олон оронд ажилладаг Икеа брэндийн ресторанууд өдөр бүр 2 сая бөөрөнхий махаар үйлчилдэг гэсэн тоо бий.

Эх сурвалж: Time.Com

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
56892
1 эможи

keyboard_arrow_up