Нью Йоркийн завгүй хэмнэлд зохицсон хоол

2018 оны 5 сарын 04

Нью Йоркт хаана, юу идэхээ сонгоно гэдэг хүнд асуудал болж хувирах нь бий. Гудамж бүрт “Нью Йоркийн жинхэнэ пицца” эсвэл “Хамгийн амттай bagel” гэсэн хаягтай кафе эсвэл ресторан байдаг.

Хүн бүр "Нью Йоркт заавал идэж үзэх ёстой хоол шүү" хэмээн өөрсдийн хоолоо амтлуулах гэж ч үзнэ. Энэ сарын дугаартаа яг үүний талаар л хэлж өгөх гэж байна. Тийм ээ, Нью Йоркт байхдаа “заавал идэх ёстой” хоолнууд гэж бий.

Гэхдээ таныг төлөвлөгөөндөө алдартай, үнэтэй олон ресторан оруулахаас өмнө дэлхийн төв болсон энэ хотод байдаг жинхэнэ, өдөр тутам тааралддаг нэрийн хуудас болсон хоолнуудынх нь тухай хэлж өгье.

Нью Йоркт завгүй хүмүүс өдөр шөнөгүй холхиостой байдаг. Хотын хаана ч ресторанд суугаад тайван хооллож болох ч Нью Йоркийн жинхэнэ амт хотоор нэг тархсан хананы нүхэн дэх хоолны газар, авч явах үйлчилгээтэй дэлгүүрүүдэд л байдаг.

Хот дог

Нью Йоркт суурьшсан герман цагаач Charles Feltman хот-догийг 150 орчим жилийн өмнө бүтээжээ. Анхны хот-догийг 1867 онд Coney Island-д худалдаалдаг байв. Явангаа идэж болох хамгийн шилдэг хоол хот-дог өдгөө хот даяар тархсан байдаг.

Анхных шигээ талхан дотор зайдас эсвэл ямар ч химийн бодис ашиглаагүй мах, хачиртайгаар худалдаалагддаг. Харин бид жирийн хот догийг бага зэрэг сонгино, гичтэй идэхийг зөвлөе. Coney Island-д очвол хот дог зардаг хэд хэдэн газар бий.

Тэнд саяхан дахин нээгдсэн Feltman’s, хотын үнэндээ тохирсон хамгийн амттай хот догт тооцогдсон хэвээр байгаа “Recession Special” хот дог зардаг Gray’s Papaya зэрэг газрууд бий. Өдөр шөнийн алинд нь ч хот-дог байдаг учраас та Нью Йоркт хэр хугацаагаар байх нь хамаарахгүйгээр энэ хөнгөн хоолыг аяллынхаа цэсэнд оруулах боломжтой.

Пицца

1905 онд “Lombardi’s Pizza” нээгдсэнээр Нью Йоркт пицца орж иржээ. 1920-иод онд Lombardi-гаас гадна өөр шинэ пиццаны ресторанууд нээгдэв. Тэдний зарим нь хэрчмээр, зарим нь бүтнээр нь зардаг байжээ.

Gennaro Lombardi-гийн хуучин ажилтан Totonno’s-ыг1924 онд Brooklyn-д нээв. Ийнхүү пицца Нью Йоркийн нэрийн хуудас болсон юм. Хотод байгаа ямар ч өндөр үнэтэй итали ресторанд зөөлөн амтны нийлэмжтэй пиццаг олж болох ч Нью Йоркийн жинхэнэ амтыг мэдрэх бол бяслаг эсвэл pepperoni-той пиццаны нэг хэрчмийг захиалаарай.

Бид Totonno’s болон Ray’s Pizza-г санал болгож байна. Ray’s Pizza хотод нилээд хэдэн салбартай учраас байрлаж байгаа газарт тань ойрхон нэг салбар байж л таараа.

Нью Йорк чийзкейк

Харин амттаны хувьд дэлхийд алдартай Нью Йорк чийзкейкээс зугтахын аргагүй. Чийзкейкний энэ төрөл тослог ихтэй цөцгий эсвэл исгэлэн цөцгий ашигладгаараа онцлог юм.

Хөлдөөхөд үр дүнд нь нурж унах биш, харин цөцгийтэй хэвээр байдаг чийзкейк бий болдог. Үнэн хэрэгтээ Нью Йоркт идсэн ямар ч чийзкейкийг “Нью Йорк-ийн чийзкейк” гэж хэлж болох ч танд хамгийн алдартай бейкериг танилцуулъя.

Eileen’s бейкери өөрсдийнхөө онцлог чийзкейкээрээ хүмүүсийг урт дараалалд зогсох болтол нь татдаг. Broadway-ийн буланд 45-р гудамжинд байрладаг Junior’s бейкери Нью Йоркийн хоолны салбарт шинээр орж ирсэн ба “Дэлхийн хамгийн гайхамшигтай чийзкейк”-тэй гэгддэг.

Эх сурвалж: WOOVOO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56885
3 эможи

keyboard_arrow_up