СОНИН ХАЧИН: Хөл, гаргүй төрсөн эмэгтэй гайхалтай зураач болжээ
2014 оны 7 сарын 09
Колумбад төрж өссөн Зули Сангуйно хэмээх 24 настай авъяаслаг зураач, уран илтгэгч бүсгүй төрөлхийн хөл, гаргүй төржээ. Тэрбээр үзэсгэлэнт байгаль, өнгө өнгийн цэцэгсийг гайхалтай зурж өөрийн үзэсгэлэнгээ гаргасаар ирсэн байна. Мөн албан байгууллага, хорих ангиудад лекц уншин тэдэнд итгэл зориг, тэвчээр хатуужил мөрөөдөлд хүргэдэг юм шүү гэдгийг ойлгуулахыг хүсдэг аж.
Зули бол ер бусын ховор авъяастай бүсгүй бөгөөд ховор тохиолддог фокомелиа хэмээх төрөлхийн мөчгүй төрдөг өвчнөөр өвдсөн ч амьдралд бууж өгөлгүй тэмцсэн юм.Үүний эцэст Зули амжилтанд хүрч олны танил болсон мундаг бүсгүй болжээ. Саяхан түүнийг АНУ-д ирж ажиллаж амьдрахыг урьсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5686
0 эможи