СОНИН ХАЧИН: Хамгийн хурдан ярьдаг эмэгтэй секундэд 11 үг хэлдэг
АНУ-ын Нью-Йорк хотын уугуул , 54 настай Фрэн Капо гэдэг эмэгтэй өөрийгөө “Би инээдмийн жүжитгчин . Би олсон дээр явж сэлэх дуртай . Бас лекц уншдаг . 11 ном бичсэн” гэж танилцуулахад ердөө ганц секунд зарцуулдаг. Учир нь тэрбээр одоогоор тогтоогдоод байгаа, дэлхийн хамгийн хурдан ярьдаг эмэгтэй юм. Фрэн бага байхаасаа хурдан ярьдаг байжээ. Тэрбээр 1989 онд Гиннес-ийн номд бүртгүүлсэн бөгөөд 54 секундэд 603 үг хэлсэн дээд амжилтыг өнөөг хүртэл өөр эмэгтэй эвдээгүй аж. Түүнийг зориуд дуржигнуулдаг, үгийг хооронд нь хольж хутгадаг гэж хүмүүс боддог байсан ч тархийг нь судалж яриаг удаашруулан сонссоноор үнэхээр түргэн ярьдгийг тогтоосон байна.