Дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүд өглөөг хэрхэн угтдаг вэ?

2018 оны 5 сарын 02

Өглөөг та хэрхэн эхлэхээс таны гадаад өнгө үзэмж шалтгаалдаг гэдгийг мэдэх үү.

Чи хэдэн цагт босдог вэ.

Өглөөний хоолонд юу иддэг вэ.

Бас ямар дасгал хөдөлгөөн хийдэг вэ.

Энэ бүхэн таны өдрийн үр бүтээмжийн илэрхийлэл болдог.

Чухамдаа өглөөний эхний цагтаа та өөрийнхөө эрч хүчийг, өөртөө итгэх итгэлээ, бас өдрийн төлөвлөгөөгөө гаргадаг.

Тиймээс өглөөг та хэрхэн угтдагаа тунгаагаад нэг бодоод үзээрэй.

Тэгвэл дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүд өглөөг хэрхэн угтдагийг хамтдаа сонирхоё.

МЭРИЛИН МОНРО

1954 онд Монро нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ Олон хүн намайг хоолны маш хачин дадалтай хэмээн гайхдаг юм. Харин миний хувьд үүнд хачин юм ерөөсөө байхгүй санагддаг. Би өглөө усанд орохоосоо өмнө нэг аяга сүү буцалгаад хоёр өндөг хийж хутгаад уудаг. Дараа нь витамин уудаг. Тэгэхээр ажил ихтэй бүсгүйчүүднд маань үүнээс илүү амин дэм болох өглөөний хоол байхгүй шүү гэдгийг хэлье” хэмээн хэлсэн байдаг.

АЛЕССАНДРА АМБРОСИО

Лондонд, Лос-Анжелост,    Бразильдаа ч тэр, ер нь дэлхийн аль улсад тэрээр өглөөг нэг л тогтсон заншлаар угтдаг. Би өглөө босоод л толгой маань илүү сэргэг байгаа дээр хамгийн чухал шийдвэрүүдээ гаргадаг. Дараа нь йогоор хичээллэдэг. Би өөрийгөө дасгал хий гэж хэзээ  ч хүчилж байгаагүй. Учир нь дасгал бол миний амьдралын нэг хэсэг. Мөн миний өглөөний нэг хэсэг маань заавал бясалгал байдаг. Харин хамгийн сайхан өглөөний хоол бол өндөгтэй авокадо. Мэдээж кокосны тосонд шарах ёстой. Үүн дээр нэмэх нь том аяга халуун кофе.

РОЗИ ХАНТИНГТОН-УАЙТЛИ

Үзэсгэлэнт британи бүсгүйн хоолны дэглэм жирэмсний үед нь хэрхэн өөрчлөгдсөн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин Рози үргэлж үзэсгэлэнтэй байдгийн нууц нь өглөөний дадалтай нь шууд холбоотой хэмээн хэлдэг. Хамгийн түрүүнд өглөө босоод 15 минут гүйдэг. Дараа нь хоолны нарийн дэглэмийн дагуу хооллодог. Ингээд гэртээ балетын зарим нэгэн элемэнт бүхий дасгал хийдэг. Бидний ихэнх нь офиссдоо орж ирээд л сандал дээрээ тухалдаг бол энэ бүсгүй өөрийн бэлтгэсэн ногоон ундаагаа ууж, өөртөө ирсэн захидлуудад хариу өгөх зуураа нүүрээ хөнгөхөөн буддаг гэнэ.Тэгэхээр энэ супер эмэгтэйд үнэхээр ямар ч сул тал байдаггүй гэж үү. Бий. Тэр аяга халуун кофе өглөө уухгүй бол эрч хүчээ бүрэн авч чаддаггүй гэж хэлдэг.

СТЕЛЛА МАКСВЕЛЛ

Үзэсгэлэнт бүсгүйчүүдээс хамгийн энгийнээр өглөөг угтдаг нь Максвелл. Тэрээр гоо үзэсгэлэнгээрээ ямар ч эрийн зүрхийг хайлуулах чадалтай нэгэн. Харин өглөөг хэрхэн угтдаг вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд “Эхлээд утсаа дараа нь цахим шуудангаа шалгадаг. Ингээд л шүршүүр рүү гүйгээд аяга кофе уудаг. Заримдаа бүйлсийн самартай латте уух дуртай. Энэ бол миний хувьд жинхэнэ сэрүүлэг л гэсэн үг. Дараа нь арьсаа арчилж, уруулдаа тос түрхдэг” хэмээн хариулсан байна.

ЖЕННИФЕР ЛОПЕС

Жей Логийн хувьд өглөөг угтахад хамгийн чухал хоёр зүйл надад байдаг хэмээн хэлэх дуртай. Нэг нь хүүхдүүд нөгөө нь фитнес. Өглөө яг 6:15 гэхэд ихрүүд нь түүнийг өглөөний хоол бэлтгэхийг хүсч сэрээдэг гэнэ. Ингээд аз жаргалтайгаар ээжийнхээ үүргийг гүйцэтгээд өглөө бүр бэлтгэлдээ гардаг. Цагаас цаг 15 минут орчим дасгал хийгээд гадагшаа гарах болбол бусад бэлтгэлээ хангадаг хэмээн тэр хэлжээ. Мэдээж түүний бэлтгэл ямар үр дүнтэй байгааг гоолиг биеэс нь харж болно.

КАРЛИ КЛОСС

“Өглөөг дасгалаар угтах нь хамгийн чухал. Би  гэрийнхнээсээ түрүүлж босдог. Халуун кофе чанаж уучихаад дасгалын заал руугаа гардаг. Дасгалын хугацаа урт богинодоо чухал биш. Гол нь өглөө бүр дасгал хийх ёстой. Шүршүүрт орж байхдаа шүдээ угаачихдаг юм. Ер нь, хүн олон үйлдэл хийх чадвартай байх ёстой гэж боддог. Тийм болохоор нэг зүйлд их цаг зарцуулахгүй байхыг хичээдэг.  Өглөөний хоолонд бууцайтай эсвэл авокадо, хулуутай омлет хийж идэх дуртай. Ингээд л хаалга руу гүйдэг дээ”

МИРАНДА КЕРР

Хүүхэлдэй шиг хөөрхөн Миранда Керр өглөөг хүүгийнхээ тэвэрт угтдаг. Босоод хамтдаа бясалгал хийдэг гэнэ. Бясалгалын ачаар өдрийг эрч хүч, гэрэл гэгээгээр эхлүүлдэг.  Ингээд 20 минут иог эсвэл фитнес хийдэг. Витамин, эрдэс баялаг ихтэй смузи өөртөө зориулж хийж уух дуртай. Шүршүүрт орохынхоо өмнө ширүүхэн үстэй сойзоор биеэ үрдэг. Энэ нь арьсыг эрүүл чанга байлгахад тустай гэнэ.

ОДРИ ХЭПБЕРН

Одри хэзээ ч өглөөний цай уулгүй ажилдаа гардаггүй байсан гэдэг. Хоёр өндөг, нэг зүсэм талх заавал иддэг. Сайхан бие галбираа хадгалахын тулд жүжигчин сард нэг удаа биеэ хоргүйжүүлэх эмчилгээ хийлгэдэг байжээ.

ЖЕННИФЕР ЭНИСТОН

“Найзууд” киноны Рейчелийн дүрээр бүгдэд танил болсон Женнифер өглөө 4:30 цагт босдог.  Нэг аяга нимбэгтэй буцалсан ус, 20 минутын бясалгал, коллагентэй коктейль ууж дотроосоо гэрэлтдэг.  Дараа нь өөрийнхөө хувийн дасгалжуулагчтай 40 минутын турш йогоор хичээллэж, спорт зааланд очдог.

КИМ КАРДАШЬЯН

Ким өглөө бүр 6:00 цагт босдог. Амралтын өдөр байсан ч энэ цагтаа босохыг чухалчилдаг. Дараа нь цаг гаруй фитнес төвд хичээллэдэг. 8:00 цагт өглөөний хоолоо иддэг.  Өндөг, овъёос, жимсний коктейль уудаг. 9:00 цагт  шүршүүрт орж, үсээ угаадаг. Хэрвээ энэ өдөр реалити шоуны бичлэг хийх бол 10:00 цагт нүүр будалтаа хийлгэдэг. Бараг 90 минут зарцуулдаг. Харин гадуур ажилтай тохиолдолд нүүр будалтандаа 15 минут л зарцуулдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56763
1 эможи

keyboard_arrow_up