“Фэйсбүүк”-ийн ашиг орлого эрс нэмэгджээ

2018 оны 4 сарын 26

facebook зурган илэрцүүд

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн ашиг орлого энэ оны нэгдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс эрс нэмэгдсэн тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

“Фэйсбүүк”-ээс лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус компанийн нийт орлого өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеийнхээс 49 хувиар өсөн 11.97 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн цэвэр ашиг нь 63 хувиар өсөн 4.99 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус компанийн ашиг орлого эрс нэмэгдсэн нь зар сурталчилгаанаас олох орлого нэмэгдсэнтэй шууд холбоотой аж.

Өнгөрсөн сард гаргасан мэдээллээс үзвэл, “Фэйсбүүк”-ийг сард багаар бодоход 2.2 тэрбум хүн ашиглаж байна.

Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх дуулиан өнгөрсөн сарын дундуур дэгдсэнээр “Фэйсбүүк” ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ. Гэхдээ энэ дуулиан тус компанийн ашиг орлогыг доош татаагүй байна.

Хэрэглэгчдийнх нь тоо нэмэгдэн 336 сая болсонтой холбоотойгоор “Твиттер” компанийн ашиг орлого ч өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй гарсан гэнэ.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56516
0 эможи

keyboard_arrow_up