Гоо сайхны мэс заслын дараах хөшигний цаадах нууц
2018 оны 4 сарын 25
Солонгосын гэрэл зурагчин Жи Йео (Gee Yeo) “Гоо сайхан” хэмээх төсөл дээр ажилласан байна. Түүний энэхүү төслийн гол зорилго нь гоо сайхны мэс засалд орсон бүсгүйчүүдийн дараах бодит байдлыг олон нийтэд хүргэх явдал байжээ. Эдгээр бүсгүйчүүд “сайхан эмэгтэй”- хэмээн дуудуулахын тулд ямар их зориг тэвчээр гаргасныг харах болно.
Мөн тэд хөрөнгө мөнгөө зарцуулахаас гадна бие сэтгэлийн хувд нэлээд их зовж, шаналаж байгаа байдлыг миний бэлтгэсэн гэрэл зургуудаас багахан ч болов мэдрэх байх хэмээн Жи Йео хэлжээ. Ингээд түүний бэлтгэсэн фото сурвалжлагыг орчуулан хүргэе. Тэд төгс болохын тулд ямар золиос гаргаж байгааг хамтдаа сонирхоцгооё.
1 Өмнөд Солонгост нэг хүнд ногдох гоо сайхны мэс засал хамгийн өндөр түвшинд байна. Ихэнх Солонгос бүсгүйчүүдийн хувьд Европын цагаан арьст эмэгтэйчүүд шиг харагдахыг хүсдэг.
2 Энэ бүсгүйн хувьд аль хэдийнээ хэд хэдэн гоо сайхын мэс засалд орчихсон байгаа бөгөөд дараагийн ээлжит хагалгаагаа хүлээгээд сууж байгаа нь.
3 Солонгост эрчүүдийг санхүүгийн боломжоор нь үнэлдэг бол, харин эмэгтэйчүүдийг нь гадаад төрхөөр нь дүгнэдэг.
4 Мөн үүнээс гадна сайхан бүсгүйтэй хамт амьдарч буй эрчүүдийг үнэлэх үнэлэмж их байдагтай ч холбоотой юм.
5 Тиймээс Солонгосчууд эр, эм гэлтгүй гадаад төрхөндөө ихээхэн анхаардаг ард түмэн гэхэд болно.
6 Тэдэнд сайхан болж л байвал мэсний дор хэдэн удаа хэвтэх, хаа сайгүй өвдөлт мэдрэх, хэд хэдэн удаа мэдээ алдуулах тариа тариулах зэрэг нь тийм ч аймшигтай зүйл биш бололтой.
7 Ихэнхи тохиолдолд Солонгос бүсгүйчүүд төгс эмэгтэйн орчин үеийн стандартыг дагаж мөрдөхийг хичээдэг. Магадгүй та энэ бүгдийг кинон дээрээс ч харж байсан л байх.
8 Энэ нь ч Өмнөд Солонгос улсад гоо сайхны мэс засал хөгжихөд ихээхэн түлхэц болсон байх.
9 Гоо сайхны мэс засал нь Солонгосын соёлын нэг хэсэг болсон бөгөөд бараг л бүх эмэгтэйчүүд хийлгэх ёстой мэт болсон.
10 Энэхүү гэрэл зурган дээрх бүсгүй хагалгааны дараа, өвчтөнүүдийн амрах хэсэгт амарч байгаа байдал. Түүний биенд одоохондоо ямар нэгэн зовиур байхгүй байгаа бололтой.
11 Иймэрхүү байдалтай байх нь тэдний хувьд хэвийн үзэгдэл л гэсэн үг. Мэдээж хүн л болсон хойно өвдөж шаналж л байгаа байх гэхдээ тэд энэ өвдөлтөндөө сэтгэл хангалуун байдаг бололтой.
12 Сүүлийн үед гоо сайхны мэс засалд орсон бүсгүйчүүд ичиж зовох биш харин ч бахархах хандлага их болсон байна. Зарим нэг хөнгөн чанарын мэс засалд орсон бүсгүйчүүд шууд л бэнт, боолттойгоо гадуур явах нь их болсон.
13 Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн их мэс засалын эмчтэй улс орон болжээ.
Эх сурвалж: CAAK.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
56502
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс