Starbucks 8000 салбараа нэг өдөр хааж, ажилчдаа сургалтад хамруулна
Starbucks ирэх сард АНУ дахь 8000 гаруй салбараа нэг өдөр бүтэн хааж, 175 мянган ажилтнаа сургалтад хамруулахаар болжээ.
Сургалтын сэдэв нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаас хэрхэн сэргийлэх вэ.
Ийнхүү сургалт хийх болсон нь шалтгаантай. Starbucks-ийн Филадельфиа дахь салбарт хар арьстай хоёр залуу ороод ямар нэгэн зүйл захиалахгүйгээр нэлээд удаан суужээ. Гэтэл зөөгч нь цагдаа дуудан тэднийг баривчлуулсан байна. Ийнхүү Starbucks-ийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн цоллож, тэднийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөжээ.
Starbucks-ийн захирал Кэвин Жонсон “бид хийсэн алдаан дээрээ суралцаж, түүнийг засахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээсэн байна.
Сургалт тавдугаар сарын 29-нд болох бөгөөд АНУ-д нэг ч Starbucks ажиллахгүй нь.
Нэг өдөр ажиллахгүй байснаар тус компани 20 орчим сая долларын худалдаа хийх байсан боломжоо алдах юм.