Facebook хувийн мэдээлэл нь алдагдсан хүмүүст нөхөн төлбөр олгоно

2018 оны 4 сарын 11

Хамгийн багадаа 500 ам.доллар олгоно

facebook зурган илэрцүүд

Facebook олон нийтийн сүлжээ хувийн мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгохоор төлөвлөж байна. Тодруулбал тус апп нь "хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан" гэж гомдол гаргасан хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгохоор зэхэж байгаа аж.

Нөхөн төлбөрийн хэмжээ нь "зурвас бүрийн ач холбогдлоос шалтгаална" гэжээ. Мөн хэрэв хувийн мэдээлэл нь задарсан болох нь батлагдсан тохиолдолд Facebook хамгийн багадаа 500 ам.долларын нөхөн төлбөр олгох гэнэ. Түүнчлэн Facebook компани нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо хохирсон хүмүүсийн тоо, задарсан мэдээллийн хэмжээ болон бусад нөхцөл байдлыг харгалзаж үзэх юм.

Эргэн сануулахад Facebook нь нийт 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг хариуцаж байсан Cambridge Analytica компанид задруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Мөн тус олон нийтийн сүлжээний гурван хэрэглэгч тэдний Facebook Messenger аппаар хийсэн дуудлага ба зурвасуудыг задруулсан гэх үндэслэлээр Facebook-ийг шүүхэд өгсөн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55924
0 эможи
keyboard_arrow_up