Хэний хуримын бялуу хамгийн үнэтэйд тооцогддог вэ?

2018 оны 4 сарын 09

Дэлхийн баячууд, олны танил эрхмүүд өөрсдийн хуримын бялуундаа зориулан ихээхэн мөнгө зардаг байна. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй 10 хуримын бялууны талаар мэдээллийг хүргэе.

10.Donald Trump болон Melanie Knauss нарын хуримын бялуу 

Улбар шаргалдуу өнгөтэй, коньякны амттай 3000 ширхэг сарнайн бялуу. Тэрбумтан болон топ моделийн хуриман дээр л байх амтат бялуу гарцаагүй мөн. 

09. Chelsea Clinton болон Marc Mezvinsky хуримын бялуу

$ 11,000 үнэтэй, сараана цэцгэн гишгүүр бүхий амтат ванильтай бялуу. 

08. Ким Кардашьяны хуримын Monochrome бялуу 

Хуримын ёслолын сонгодог өнгө төрөхийг илтгэсэн гайхалтай, уран баримал мэт бялуу.  Ким болон Крис Humphries нар хуримын бялуундаа $ 20 000 зарцуулжээ.

07. Дэлхийд хамгийн алдартай нарийн боовны тогооч Ron Ben-Israel-ын 4000 ширхэг Swarovski кристалаар чимэглэн 450 цаг зарцуулан нийт $32000-оор бүтсэн тансаг ванилийн бялууг кино найруулагч Carrie Bradshaw-ын хуриманд зориулан бүтээжээ. 

06. Ryeniye болон Грейс Келли нарын хуримын бялуу.

Гайхалтай вант улс бүхий уран барималтай, амьд мэт амьтдыг дүрсэлсэн, уран сэтгэмжит энэхүү бялуу нь олон жилиййн өмнө хийгдэж байсан ч өнөөг хүртэл үнэ цэнээ алддаггүй. 

05. Tony Parker болон Eva Longoria нарын хуримын бялуу.

Гал улаан өнгөөр хайр дурлал, шунал тачааллыг бэлэгдэж ирсэн билээ. Энэхүү тансаг зэрэглэлийн амтат бялуу нь $40000 өртөгөөр бүтээгдэж байжээ.

04. Хатан хаан Elizabeth-ийн хуримын бялуу 1947 он. 

Хатан хааны хуримын бялууг хийхийн тулд улс орон даяар цэргийн хоол хүнсний хангамжыг хязгаарлан багасгаж, бялууны бүх орцыг гадны хөрөнгөтөн хөгжилтэй улс орнуудаас авчруулж хийж байсан ажээ.

03. Ханхүү William болон гүнж Kate Middleton нарын хуримын бялуу. 

Энэхүү бялууг нийт 5 долоо хоногийн турш алдарт архитектурч, уран барималч нарын дизайны дагуу хийсэн бөгөөд бялууны эд эс бүр хосуудын дурсамж, амьдралын бэлэгдлийн утга агуулгатай аж. Мөн бялуу нийт 5 давхар бөгөөд 50 төрлийн өөр амт, чанарыг агуулж байсан аж. Жишээ нь интоор жимсэнд дуртай хүмүүст зориулсан эсвэл самаранд дуртай зочидод зориулсан амттай хэсгүүдээс бүрдсэн аж. Өртөг нь $40000.

02. Sean Parker ба Alexandra Lenas нарын хуримын бялуу.

Энэхүү бялуу нь эртний язгууртнуудын өнгө төрх, ёс заншлыг илэрхийлсэн тансаг, дээд зэрэглэлийн хийцтэй байсан төдийгүй хуримын заалны чимэглэл, уригдсан зочидын хувцаслалт нь эртний язгууртан хаан хатны хуриманд ирсэн үлгэрийн мэт байсан ажээ.

01. Nahid La Patisserie Artistique ба Mimi So нарын хуримын бялуу

Алдарт загвар зохион бүтээгчдийн гайхалтай уран бүтээл, авьяасаар бүтсэн энэхүү бялуу нэг хэсэг загварын ертөнцийг шуугиулж шинэ өнгө төрөхийг нээсэн бөгөөд 20$ сая доллароор бүтсэн урлагын бүтээл юм байна. 

Эх сурвалж: times.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55839
0 эможи
keyboard_arrow_up