Пхеньянд тоглолтоо хийсэн К-ПОП одод гэртээ ирлээ

2018 оны 4 сарын 04

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо 13 жилийн дараа Өмнөд Солонгосын томоохон урлагийн баг Бид бол нэг хэмээх тоглолтоо хийсэн билээ.

Сөүл ийнхүү уран бүтээлчдээ Пхеньян руу илгээсэн нь өнгөрсөн хоёрдугаар сард Пёнчан хотноо болсон 23 дахь өвлийн олимп руу Хойд Солонгосын эрх баригчид баг, тамирчдаа илгээсний хариуг ийнхүү ая, дуугаараа барьсан юм.

Өмнөд Солонгосын 160 гишүүнтэй урлагийн баг өнөөдөр нутаг буцацгаасан байна. 

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун уг тоглолтыг биечлэн үзсэн нь нэр хүндийн хэрэг байсан хэмээн Өмнөд Солонгосын Соёлын яамнаас мэдээлжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55650
0 эможи
keyboard_arrow_up