“ФЭЙСБҮҮК”-ИЙГ ХААНА ГЭЖ ХАТУУ АНХААРУУЛЖЭЭ

2018 оны 4 сарын 03

Зураг

Ирэх 6 дугаар сард орон даяар явагдах орон нутгийн сонгуулийн өмнө “Фэйсбүүк”-т хуурамч мэдээлэл тараавал тус нийгмийн сүлжээг Индонез улсад хаана хэмээн тус улсын эрх баригчид хатуу анхааруулжээ. Энэ тухай Индонезийн Харилцаа холбоо, мэдээллийн  технологийн сайд Рудиантара мэдэгдсэн байна.
 
Түүнчлэн тус нийгмийн сүлжээ Их Британийн “Cambridge Analytica” компанитай Индонез улсад хамтран ажилладаг эсэх талаар дэлгэрэнгүй тайлан өгөхийг “Фэйсбүүк” компанийн төлөөлөгчдөөс Индонезийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яам хүсчээ.
 
“Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу мэдээлэл алдагдахад буруутай нийгмийн сүлжээний компанийн төлөөлөгчид 12 жил хүртэлх хугацаагаар эрх чөлөөгөө хасуулах шийтгэл хүлээж болзошгүй юм” хэмээн Рудиантара хэлжээ.  
 
260 сая хүн амтай Индонез улс нь Зүүн Өмнөд Азийн томоохон эдийн засагтай улс юм. Тус улсад 90 сая гаруй хүн “Фэйсбүүк”-т бүртгэлтэй байдаг аж.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55622
1 эможи
keyboard_arrow_up