Мона Лиза Луврыг орхихгүй

2018 оны 4 сарын 03

Arslan.mn

Саяхан Францын соёлын сайд Франсуаз Ниссен суут зураач Леонардо да Винчигийн алдарт Мона Лиза уран зургаар хөдөлгөөнт үзэсгэлэн гаргах зорилгоор энэхүү бүтээлийг түр зээлэх саналыг Луврын музейд тавьж байсан билээ. Харамсалтай нь Луврын музейн захирал Жан-Люк Мартинез түүний энэ саналаас соёлтойгоор татгалзсан гэдгийг Artnet вебсайт мэдэгдэж байна. 

Мартинез Францын соёлын яамны сайдад 515 жилийн настай Мона Лиза "нүүх" боломжгүй гэдгийг мэдэгджээ. Учир нь "Зургийг нүүлгэн шилжүүлснээр дахин сэргээх боломжгүй гэмтэл учрах магадлалтай. Тийм ч учраас ‘Жоконда' музeйн танхимыг орхих боломжгүй" гэж Жан-Люк Мартинез мэдэгджээ.

Алдарт Мона Лиза буюу Жоконда гэх энэхүү уран зураг нь ихэвчлэн Луврын музейд хадгалагдаж ирсэн юм. Харин XX зууны эхээр Мона Лиза хулгайлагдсан бөгөөд үүнээс хоёр жилийн дараа зургийг Италид олсон байдаг. Ийнхүү 1914 онд Мона Лиза Луврын музейд эргэн ирсэн юм. Тэгвэл Дэлхийн II дайны үед уг бүтээл нь Францын газар нутагт байрлах янз бүрийн музейд хадгалагдаж байсан гэдэг ч одоогоор тодорхой байршлын талаар мэдээлэл байдаггүй. Мөн 1963 онд Мона Лиза зургийг Вашингтон ба Нью-Йорк хотод дэлгэж байсан удаатай. Хамгийн сүүлд 1974 онд энэхүү уран зургийг Токио ба Москва хотуудад үзүүлсэн бөгөөд үүнээс хойш Мона Лиза Луврын музейгээс огт гараагүй юм. Дашрамд дурдахад Итали улс Мона Лиза зургийг Леонардо да Винчигийн төрөлх нутаг болох Флоренци хотод эргүүлэн авчрах саналыг Франц улсад удаа дарааллан тавьж ирсэн ч үргэлж татгалзсан хариу авч байжээ.

Эх сурвалж: BURO247.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55621
0 эможи
keyboard_arrow_up