АНУ, Хятадын худалдааны дайнаас хэн хожих вэ?

2018 оны 4 сарын 03

Дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд худалдааны дайн дэгдсэн нь зах зээлд шинэ нөхцөл байдал үүсгэлээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “оюуны өмчийн хулгайч” хэмээн нэрлэсэн Хятад улсаас авах импортын бараанд шинэ тариф ноогдуулах болсноо зарласнаар худалдааны дайн эхлэв. АНУ нь төмөр болон ган тэргүүтэй олон нэр төрлийн барааны импортын тарифыг гуравдугаар сарын 23-д нэмэгдүүлж, нийтдээ 50 орчим тэрбум ам.долларын татвар ноогдуулжээ. Бизнесмэн Дональд Трамп Цагаан ордны тэргүүн болсноос хойш Хятадтай хийсэн худалдаа наймаанд АНУ жил бүр их хэмжээний алдагдал хүлээж байгааг цаашид зүгээр хараад суухгүй гэж мэдэгдсэн юм. Бээжингээс АНУ-тай хийсэн худалдааны ашиг 275,8 тэрбум гэж мэдээлсэн бол Вашингтон 375,2 тэрбум гэж мэдээлжээ.

Хэдийгээр АНУ нь Хятадын хоёр дахь том импортын түнш орон боловч Бээжин хариу цохилт хийв. Хятадын засгийн газраас АНУ-аас импортоор авдаг 128 төрлийн бараан бүтээгдэхүүний гаалийн татваргыг 15-25 хувьд хүргэж нэмэгдүүлэв. Шинэчилсэн татварын систем даваа гаригаас буюу дөрөвдүгээр сарын 2-оос хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, жимс болон хатаасан жимс, самар, дарс зэрэг 120 нэр төрлийн бүтээгдэхүүнд 15 хувь, хөлдөөсөн гахайн мах тэргүүтэй найман нэр төрлийн бараанд 25 хувийн татвар тус, тус ноогдуулжээ.

Бээжин нь “Хятад улс олон улсын худалдааны системийг дэмжиж, дагадаг. Тиймдээ ч бид Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу өөрийн орны ашиг сонирхлын төлөө гаалийн татвараа нэмэгдүүллээ” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын фермерүүд өнгөрсөн 2017 онд Хятад руу 20 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлосон аж. Үүнээс гахайн махны аж үйлдвэрийн экспортын орлого 1.1 тэрбум ам.долларыг эзэлжээ. Энэ нь Хятад улс нь АНУ-ын гахайн махны гурав дахь том хэрэглэгч орон гэсэн үг.   

Хоёр орны худалдааны дайн олон улсын компаниудыг алдагдалд оруулж, дэлхийн эдийн засгийг хямрал руу хөтөлж болзошгүй гэж ажиглагчид үзжээ. Харин шинжээчдийн дүгнэлтээр тарифын өрсөлдөөний нөлөө дунд шатанд хязгаарлагдмал байх боловч хөрөнгө оруулагчид бусад орнууд гаалийн татвараа нэмэхээс болгоомжилж байна. Бээжингийн мэдэгдлийн дараа даваа гаригт Токио болон Шанхайн хувьцааны индексүүд 0.5 хувиар савлажээ. Бээжин нь АНУ болон Европын Холбоо зэрэг худалдааны хамтрагч орнуудыг чөлөөт худалдааны үүрэг амлалтаа зөрчин дэлхийн зах зээлд зүй бус хямд үнээр ган, төмөр нийлүүлж цутгаж байгааг шүүмжилдэг. Гэвч Европын холбоо, Япон улс болон бусад орнууд Трампын өрөөсгөл үйлдлийг буруутгаж байна. АНУ нь гаалийн татвараас нэмэгдүүлснээс хойш Хятадаас нийлүүлэх төмөр, гангийн худалдаа буурчээ. АНУ нь Хятадын эсрэг гаалийн татвараа нэмэгдүүлсэн боловч хамгийн том худалдааны хамтрагч Европын холбоо болон Өмнөд Солонгос, Канад, Австрали, Аргентин, Мексик зэрэг орныг хөнгөлөлтөд хамруулжээ. Гэхдээ АНУ-ын гаалийн татварын хөнгөлөлтөд багтсан орнуудын дунд Япон улс байсангүй.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55599
2 эможи
keyboard_arrow_up