Хүүхэд, гэр бүлд ээлтэй дэлхийн ТОП 10 улс

2018 оны 3 сарын 31

Arslan.mn

Дэлхийн бүхий л эцэг эхчүүд хүүхдээ хамгийн сайхан орчинд өгсөж, хүмүүжүүлэхийг эрмэлздэг. Тэгвэл бид хүүхдээ өгсөн хүмүүмүүлж, гэр бүлийн хамтын амьдралаа эхлүүлэхэд хамгийн тохиромжтой, дэлхийн шилдэг орнуудын жагсаалтыг энэ удаад орчуулан хүргэж байна.  Тус жагсаалтыг “Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-аас гаргажээ.


10. Норвеги

Хэрэв та эцэг эх болсон, магадгүй болохоор төлөвлөж байгаа бол хүүхдээ өгсөж, амьдрахад ээлтэй улс орны талаар мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Норвеги бол тэдгээр орны нэг юм.  Тус улс математик, шинжлэх ухаан, уншилтын хичээл, боловсролын чанарын үзүүлэлтээрээ дэлхийд есдүгээрт эрэмбэлэгддэг байна. Мөн хүүхэд асрах төвүүд, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжээрээ ч хамгийн асуудалгүй орны тоонд ордог аж.


9. Нидерланд

Хэрэв та Нидерландад ажиллаж, амьдардаг төдийгүй 12-оос доош насны хүүхэдтэй бол хүүхэд өсгөхөд зориулсан тэтгэмж авах эрхтэй. Европын Хүүхэд Хамгаалах Холбооны Удирдах зөвлөл нь Нидерландыг төлөөлдөг. Тэр ч утгаараа гэр бүл, сургуулийн, нийгмийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд нэлээд анхаарч ажилладаг.


8. Ирланд

Ирланд улсад амьдарч, ажиллаж байгаа хүмүүс хүүхдийн тэтгэмж авах боломжтой байдаг бөгөөд энэ нь сонголттой. Хэрэв таны хүүхэд 18 нас хүрээгүй бол бүрэн та бүтэн цагийн боловсролд хамрагдах эрхтэй. Түүнчлэн тус улсад хүүхдэд учирч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготой Хүүхдийн аюулгүй байдлын хөтөлбөр хэрэгжиж байна.


7. Швейцарь

Швейцарь улс дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоотой гэгддэг. Мөн тус улс “USNews”-ийн жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгддэг. Олон улсын “Mercer” судалгааны байгууллагын судалгаагаар Швейцарийн Цюрих хот “Хүүхэд өгсөн хүмүүжүүлэхэд хамгийн аюулгүй” гэсэн үзүүлэлтээр дэд байрт орсон байна.


6. Исланд

“Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын амьдрах үзүүлэлтийн индексээр Исланд нь улсын иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг 10 оноогоор үнэлэхэд нийт оноо нь 9.8-д хүрсэн байна. Үүнээс гадна Исланд гэр бүл, хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлын үзүүлэлтээрээ ч тэргүүлжээ. Тэрчлэн тус улсын 25-64 насны хүн амын 78 хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байдаг аж.


5. Канад

Амьдрах сэтгэл ханамжийн индекс болон математик, шинжлэх ухаан, унших чадвар, боловсролын түвшний үзүүлэлтээр Канад улс гуравдугаар байрт оржээ. Мөн Канад улсад Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хөтөлбөрүүд тогтмол хэрэгждэг. Уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тогтмол мониторинг, нийгмийн судалгаа хийдэг байна. 


4. Финлянд

Эцэг эхчүүд Финландын сургуулийн тогтолцоонд сэтгэл хангалуун байж чаддаг. Тус улс математик, шинжлэх ухааны чиглэлээр жагсаалтыг хоёрдугаар байрт оржээ. Финлянд улсын Засгийн газраас долоон нас хүртэлх хүүхэд бүрийг хуулиар хамгаалахын зэрэгцээ асрамж, хамгааллын бодлого, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг.


3. Словени

Словени нь дэлхийн хамгийн бага гэмт хэргийн гаралттай улсын нэг юм. Тус улсад Хүүхдийг Ивээх Сан байдаг бөгөөд хүүхдэд ээлтэй дэлхийн улс орнуупын жагсаалтын хоёрт оржээ.


2. Швед

Швед улс мөн л гэмт хэргийн гаралт хамгийн бага, тайван орны жагсаалтын тавдугаар байрт жагссан байна.  Мөн шилдэг боловсролын тогтолцоотой, хүүхэд өгсөж, хүмүүжүүлэхэд таатай улсын жагсаалтын хоёрдугаарт оржээ.


1. Япон

Япон улс боловсролын тогтолцооны чанарын үзүүлэлтээрээ үнэмлэхүй өндөр оноо авсан байна. Тухайлбал, ЭЗХАХБ-аас гаргасан индексээр уншилт, математик болон шинжлэх ухааны чадвар, чанарын үзүүлэлтээр тэргүүлсэн аж. Мөн Япон улс дэлхийн хамгийн бага гэмт хэргийн гаралттай улс юм.

Орчуулсан: П.Жаргал

Эх сурвалж: network.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55534
6 эможи
keyboard_arrow_up