Харригийн сүйт бүсгүй “TATLER” сэтгүүлийг чимлээ
2018 оны 3 сарын 30
Их Британийн ханхүү Харригийн сүйт бүсгүй, холливуудын уран бүтээлч Меган Маркл ирэх сард худалдаанд гарах “TATLER” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 36 настай Меган хэдхэн долоо хоногийн Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн болж, улмаар гүнж болно. Ханхүүгийн хуримын ёслол ирэх тавдугаар сарын 18-ны өдөр болно.
Тэрбээр хамгийн сүүлийн удаа уран бүтээлчийн хувиар сэтгүүл чимж буй гэнэ. Меган “Хуримын ёслолдоо бэлдээд зав муутай байгаа. Харри бүх талаараа туслалцаа үзүүлж байна. Сэтгэл их хөдөлж байгаа” хэмээн ярьжээ.
.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55518
0 эможи