Илон Маск хамгийн өндөр дүнтэй хувьцааны урамшуулал хүртэнэ

2018 оны 3 сарын 22

"Tesla" компанийн хувьцаа эзэмшигчид Гүйцэтгэх захирал Илон Маскт 2.6 тэрбум ам.долларын урамшуулал олгох төлөвлөгөө баталлаа. Энэ нь АНУ-ын компаниудын түүхэнд "хувьцаанд суурилсан хамгийн их дүнтэй урамшуулал" болж байгааг шинжээчид онцолж байна. Гэхдээ тус урамшуулал нь тодорхой нөхцөлтэй. Тухайлбал "Tesla"-ийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрсний дараа Илон Маск урамшууллынхаа 12-ны нэгийг авах боломжтой болно. Харин "Tesla"-ийн үнэлгээ ирэх 10 жилд одоогийнхоос 10 дахин их буюу 650 тэрбум ам.долларт хүрвэл Илон Маск урамшууллаа бүрэн авах нөхцөлтэй юм. Дашрамд дурдахад, Илон Маск "Tesla"-аас одоогоор цалин авдаггүй гэж мэдэгдэж байсан. Компани түүнд Калифорнийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалин өгөх санал тавьсан ч татгалзаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
55210
1 эможи
keyboard_arrow_up