БНХАУ-д цахилгаан автомашин худалдаанд гарчээ

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдан авалтын тоогоор Хятад улс тэргүүлсэн. Энэ удаад манай урд хөршид хямд өртөгтэй сүүлийн үеийн шинэ загварын эко автомашин худалдаанд гарч эхэлсэн байна. Энэ бол 6 мянга орчим ам.долларын үнэтэй “Баожун И-100” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй 2 хүний суудалтай автомашин юм. Хэдхэн жилийн өмнө БНХАУ-д General Motors, Wuling Automobile и SAIC Motor Corporation хамтарч автомашин үйлдвэрлэх хамтын компанийг байгуулж байсан юм. Электрек агентлагын мэдээлснээр энэ автомашин 5,6 мянган ам.долларын үнэтэй хэмээн онцолсон байна. Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, энэ автомашин Хятадын автомашины зах зээл дэх цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хамгийн хямд төдийгүй эдийн засгийн үр өгөөжтэй бүтээгдэхүүн болно гэсэн юм.

Хэлбэр хэмжээ загвараасаа шалтгаалаад хамгийн доод тал нь 5,6 мянгаас дээд тал нь 9,3 мянган ам.доллараархудалдаанд борлуулагдах юм байна. Энэ тээврийн хэрэгсэл нь 1,5 метрийн өргөнтэй, 1,6 метрийн өндөртэй 29 килватт бүхий хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй юм байна. Энэ нь нэг удаагийн бүрэн цэнэгээрээ ойролцоогоор 155 км зам туулах бүрэн боломжтой гэжээ. Хүн ам, тээврийн хэрэгсэл ихтэй томоохон хотын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд маш авсаархан, хөнгөн автомашин боллоо гэж харж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54564
2 эможи
keyboard_arrow_up