Оскарын түүхэн дэх ХАМГИЙН ХАМГИЙН

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

АНУ-ын кино урлагын салбарын шилдгүүдийг тодруулдаг Оскарын шагнал гардуулах ёслол 1929 оны тавдугаар сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд зохиогдож байжээ. Харин 90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн Долби театрт өчигдөр боллоо. Энэ удаад Оскарын 90 жилийн түүхэн дэх "ХАМГИЙН" гэх тодотголтой шилдгүүдийг танилцуулж байна.

Хамгийн олон номинацид нэр дэвшсэн кино

Arslan.mn

1950 онд дэлгэцнээ гарсан “All About Eve” кино 14 номинацид нэр дэвшсэнээр Оскарын түүхэнд хамгийн олон номинацид нэр дэвшсэн бүтээлээр тодорчээ. Түүнчлэн тус кино 1998 онд Америкийн 100 шилдэг киноны жагсаалтад 16 дугаарт бичигджээ.

Нэр дэвшсэн бүх төрөлдөө шагнал хүртсэн кино

Arslan.mn

“Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь” 11 төрөлд нэр дэвшиж бүгдэд нь ялж байгуулж байжээ. 2003 онд дэлгэцэнд гарсан энэхүү бүтээл шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиолоос эхлээд шилдэг дуу, хувцас дизайн, нүүр будалт гэсэн 11 төрөлд Оскарын шагнал хүртсэн юм.

Хамгийн олон номинацид дэвшээд ганц ч шагналгүй хоцорсон кино

Оскарын наадамд гайхмаар олон төрөлд нэр дэвшсэн атлаа ганц ч төрөлд ялж чадаагүй хоёр кино бий. 1985 онд дэлгэцэнд гарсан “Ягаан өнгө” болон 1977 онд гарсан “Эргэх цэг”  хэмээх хоёр кино хоёулаа тухайн жилийнхээ Оскарт 11 төрөлд нэр дэвшээд ганцыг нь ч авч чадалгүй байна..

Хамгийн олон Оскарын шагнал хүртсэн уран бүтээлч

Arslan.mn

Оскарын түүхэнд хамгийн олон Оскарын шагнал хүртсэн хүн бол домогт Уолт Дисней юм. Тэрээр карьер нь ид цэцэглэж байсан он жилүүдэд нийт 22 Оскар хүртсэн түүхтэй. Ингэхдээ нэг жилд хамгийн олон Оскарын шагнал хүртсэн хүнээр /дөрвөн удаа/ шалгарсан юм.

20 удаа Оскарт нэр дэвшээд ганц ч удаа ялаагүй хүн

Arslan.mn

Холливудын ертөнцөд саунд микс хийдгээрээ гаршсан Кевин О’Коннел нийтдээ 20 удаа Оскарын шагналд нэр дэвшсэн атлаа ганцыг нь ч өвөртөлж чадаагүй юм. Тэрээр хамгийн анх 1983 онд “Terms of Endearment” хэмээх киноны ажлаараа Оскарт нэр дэвшиж байсан бол хамгийн сүүлд 2007 онд “Transformers” киногоор нэр дэвшжээ.

Шилдэг найруулагч шагнал хүртсэн хамгийн анхны эмэгтэй

Arslan.mn

Кэтрин Бигелоу "The Hurt Locker" (2009) киногоор

Шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн хамгийн анхны өнгөт арьс жүжигчин

Arslan.mn

Холли Берри "Monster's Ball" (2001) киногоор

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54552
1 эможи
keyboard_arrow_up