БНХАУ-ын “Box Office”-ийн орлого 36 хувиар өсөв
БНХАУ-ын “Box Office”-ийн орлого оны эхний хоёр сард 36 хувиар өсөж, 1.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнө нь байгаагүй түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Тус улсад Сар шинийн баяраар шинжлэх ухааны, уран зөгнөлт "Monster Hunt" хүүхэлдэйн кино болон эх орны сэдэвт, тулаант төрлийн "Operation Red Sea" зэрэг дотоодын кинонууд үзэгчдийг байлдан дагуулсан байна. БНХАУ-ын кино зах зээл 2020 он гэхэд дэлхийд тэргүүлнэ гэж БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, кино, радио, телевизийн удирдах ерөнхий газрын удирдлага тооцоолжээ. Харин энэ онд БНХАУ-ын “Box Office”-ийн жагсаалтын орлого 25 хувиар өсөх магадлалтай гэж “China International Capital" банкны шинжээчид таамаглаж байна. Тус улсын кино зах зээлийн орлого өнгөрсөн онд 13 хувиар өсөж, 55.9 тэрбум юаньд хүрсэн аж. Үүнээс 54 хувийг нь дотоодын кино бүрдүүлжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn/
|