Трампын охин Пхеньянаас ирсэн генералтай үг сольсонгүй
2018 оны 2 сарын 26
Дональд Трампын охин Иванка Трамп Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдсан 23 дахь өвлийн олимпийн хаалтын ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцсон билээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Вашингтоноос ирсэн хүндэт зочноо хажуудаа суулгаж, хаалтын ажиллагааг үзэж сонирхсон юм.
Харин Иванка Трампын арын эгнээнд Хойд Солонгосыг төлөөлөн ирсэн генерал Ким Ён-чол оролцсон аж.
Хаалтын ажиллагааны үеэр Трампын охин Пхеньянаас ирсэн төлөөлөгчтэй уулзаж магадгүй хэмээн хэвлэлийнхэн бичиж байсан юм.
Гэхдээ уг уулзалт өчигдөр болоогүй бөгөөд хаалтын ажиллагааны турш хоёр талын төлөөлөгчид ганц ч үг солиогүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
54308
2 эможи