Энэ өдөр Тусгаар тогтнолын өдөр
2014 оны 7 сарын 04
Америкийн нэгдсэн улс эрх чөлөөт, тусгаар улс болсны баяраа 1776 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 4-ний өдөр тэмдэглэж ирсэн. 1775 онд Английн эзэмшлээс тусгаарлагдахын тулд америкчууд дайн эхлүүлсэн бөгөөд үүний дүнд нэг жилийн дараа тусгаар тогтнолын тунхагаа баталж чадсан юм. Уг тунхагийг үндэслэгчдийн дунд гурван ч Ерөнхийлөгч байдаг бөгөөд сонирхолтой нь тэд долдугаар сарын 4-ний өдөр нас барж байсан юм. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Үүнийг дагаад долдугаар сарын эхний долоо хоног америкчууд аялах нь ихэсдэг, жилийн хамгийн завгүй долоо хоног болдог байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5400
0 эможи