ХАМГИЙН РОМАНТИК ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ
2018 оны 2 сарын 14
Германы хойд нутгийн Эйтин хотын ойролцоох 500 настай царс мод руу дэлхийн өнцөг булан бүрээс хосоо хайж буй хүмүүс захидал бичдэг ажээ.
Анх 1890 онд тус нутгийн Минна охин шоколад хийдэг Вилхэлм гэгч залууд дурлаж, эцэг нь түүнтэй уулзахыг зөвшөөрөөгүйгээс тэд хайрын захидлуудаа уг модны нүхэнд хийн солилцох болж, улмаар жилийн дараа хуримаа хийцгээснээс хойш хүмүүс ийшээ захидал бичих болсон гэдэг.
Жилдээ 1000 орчим захидал хүлээн авдаг тус мод энэ хугацаанд 100 гаруй хосыг хооронд нь учруулжээ. Хэрвээ та хосоо хайж буй бол энд ирсэн захидлуудаас уншиж, таалагдсан хүн рүүгээ хариу бичиж болох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53887
0 эможи