Дэлхийн хамгийн дэгжин эмэгтэй
Английн хунтайжийн гэргий болсноосоо хойш Кэйт хэвлэл мэдээлийнхний анхаарлын төвд байх болсон. Ялангуяа түүний хувцасны загвар олны анхаарлыг татаж, хэвлэлүүд өмссөн даашинз, хувцсыг онцлох дуртай. Тэрбээр 2013 оны хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйчүүдийн тоонд ч багтаад авсан юм. Харин дэгжин хувцаслах дуртай ч заримдаа нэг хувцсаа олон удаа өмсдөгийг хүмүүс шүүмжилдэг. Кейт жилд 43 мянган еврог хувцас авахад зарцуулдаг гэсэн тооцоо байдаг ч хүмүүс тэр бүгдэд нь итгэдэггүй, итгэхийг хүсдэггүй нь илт байдаг. Учир нь хунтайжийн гэргий ийм жаахан мөнгийг хувцасандаа зарцуулдаг гэж үү? Тэр хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийнхнийг нь л авдаг хэмээн боддог болохоор тэр. Кейт үнэтэй брэндээс татгалздаг бөгөөд ойр дотны хүмүүсээ ч тийм байлгахыг хүсдэг аж. Ерөнхийдөө Zara болон Alexandar McQueen зэрэг түгээмэл байдаг хямд төсөр брэндийн хувцас өмсдөг ажээ.