Өчигдөр ажиглагдсан сарны гурван хиртэлт давхацсан гоц үзэгдлийн бичлэг
Одон орончдын нэрлэдэгээр "Blue, Super, Blood moon" гэх сарны гурван хиртэлт давхцах гоц үзэгдэл өчигдөр боллоо.
Энэхүү гайхалтай үзэгдэл өчигдөр орой 19 цаг 51 минутад эхэлж, 23 цаг 08 минутанд дууссан байна. Бүтэн хиртэлт нь нэг цаг 16 минут үргэлжилжээ. Энэхүү үзэгдлийг Монгол, Азийн зүүн хэсэг, Австрали, ОХУ-ын Азийн хэсэг, Аляскаас хамгийн сайн ажиглах боломжтой байжээ. Харин Украйн, Беларусь, Төв Ази, Оросын баруун хэсэг, Баруун европын зүүн хэсэг, Африкийн баруун хэсгийн нутгуудад хагас хиртэл ажиглагдсан байна.
Ингээд сар хиртэх гайхалтай үзэгдлийн бичлэг Youtube.com-д ьавигдсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Жич: Сар хиртэлт гэдэг нь Сар Дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь Нар, Дэлхий, Сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь Сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаарна. Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Мөн сар хиртэлтийн үеэр сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй тул тусгай багаж ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай.
Эх сурвалж: Eagle.mn