Facebook цахим валюттай холбоотой бүх сурталчилгааг хориглолоо

2018 оны 1 сарын 31

Facebook компани цахим валют, Биткойнтой холбоотой бүх төрлийн сурталчилгааг хориглож буйгаа зарлалаа. Шинээр батлагдсан журамд дурдсанаар “Цахим валют, ICO зэрэг бусдыг төөрөгдүүлсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой сурталчилгааг хориглоно” гэж заажээ.

Сүүлийн үед биткойн тэргүүтэй цахим валютын эрэлт эрчимтэй нэмэгдэж, түүнийг нь дагасан луйвар, залилан болон бусад төрлийн эрсдэл нэмэгдэх болсон юм. Тиймээс Facebook бүх төрлийн цахим валюттай холбоотой сурталчилгааг хориглохоор болжээ.

Компанийн төлөөлөгчийн тайлбарласнаар Биткойны хэтэвч, Эфериум олборлогчын тухай сурталчилгааг хүртэл хориглох юм байна. Гэхдээ ирээдүйд энэ төрлийн валюттай холбоотой хууль, эрхзүйн зохицуулалт жигдэрсэн тохиолдолд шинэчилсэн зар сурталчилгааны бодлого баримтлах аж.

Харин одоогийн байдлаар цахим валюттай холбоотой хуурамч, залилангийн мэдээлэл ихээр гарч байгаа учраас үүнээс сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: Facebook

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
53182
4 эможи
keyboard_arrow_up