Дэлхийн хамгийн өндөр алсыг харагч

2014 оны 7 сарын 02

Зугаа цэнгээний хот гэгддэг Лас-Вегаст дэлхийн хамгийн өндөр буюу 165 метр өндөр алсыг харагч баригджээ. "The High Roller" хэмээх энэхүү алсыг харагчийг Caesars Entertainment Corp компанийхан бүтээсэн бөгөөд Гиннесийн амжилтын номд багтаж чадсан юм.  
Алсыг харагч нь нийт 28 тусгай бүхээгтэй бөгөөд бүхээг тус бүрт 40 хүн багтана. 30 минутанд нэг  бүтэн тойрог хийдэг. Тасалбарын үнэ өдрийн цагаар суухад 25 доллар бол оройн цагаар 35 доллар байх гэнэ.
 Энэхүү алсыг харагч нь Лас-Вегасын хамгийн алдартай гурван казино болох "Caesars Palace", "Flamingo Las Vegas" болон "The Quad Resort & Casino"-ийн хажууд байрладаг байна. Ашиглалтанд орсон анхны жилдээ 4-5 сая хүн сууна гэсэн урьдчилсан таамаг гаргаад байгаа аж.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5308
0 эможи
keyboard_arrow_up