Галь Гадот, Том Хэнкс, Николь Кидман болон бусад одууд Vanity Fair сэтгүүлийн нүүрийг чимлээ
Vanity Fair сэтгүүл "12 ер бусын од. Нэг чухал жил" гэсэн гарчигтай шинэ дугаараа танилцуулсан байна. Жүжигчид ба телевизийн одуудад зориулагдан, жил бүр уламжлал болон гардаг энэхүү тусгай дугаарын гол баатраар энэ удаад Холливүүдийн 12 алдартан тодорчээ.
Зураг авалтыг алдарт гэрэл зурагчин Энни Лейбовиц хийсэн бөгөөд түүний дуранд Опра Уинфри, Николь Кидман, Риз Уидерспун, Том Хэнкс, Майкл Б.Жордан, Зендея, Клэр Фой, Жессика Честейн, Майкл Шеннон, Харрисон Форд, Галь Гадот, Роберт Де Ниро ба сүүлийн 25 жилийн турш Vanity Fair сэтгүүлийг тэргүүлсэн ерөнхий редактор Грейдон Картер нар буусан байна. Энэхүү сэтгүүл нь Картерын удирдлага дор хэвлэгдэн гарч байгаа сүүлийн дугаар болж буйгаараа онцлог юм.
Мөн Vanity Fair-ын вебсайт дээр тусгай дугаарын зураг авалтын хэсгээс нийтлэгджээ.
Эх сурвалж: http://buro247.mn/
|