Шоколадны тосны ХЯМДРАЛ зодоон гаргахад хүргэжээ

2018 оны 1 сарын 29

nutella зурган илэрцүүд

Францад “Nutella” шоколадны тосны 70 хувийн хямдрал зарласнаас болж их дэлгүүрүүдэд хүмүүс овоорч шахцалдан, зодолдоход хүргэжээ.

“Интермарш” сүлжээ дэлгүүрүүд чихэрлэг бүтээгдэхүүнүүдээ пүрэв гаригаас бямба гариг хүртэл хямдруулсан байна. Энэ үеэр 960 граммын савалгаатай “Nutella” шоколадны тосны үнэ 4,5-аас 1,4 евро болж хямдарсан нь худалдан авагчдыг ийнхүү бужигнуулахад хүргэжээ. 

Холбоотой Зураг

"Манай компани уг хямдралыг явуулаагүй гэдгээ мэдэгдсэн юм. "Intermarche" компани дангаараа хямдрал явуулсан гэдгийг онцолмоор байна. Үйлчлүүлэгчдийн дунд төөрөгдөл, бухимдал үүсгэх уршигтай байгааг бид зэмлэн буруушааж байна" гэж “Nutella” шоколадны тосыг үйлдвэрлэдэг Италийн “Ferrero” компани мэдэгджээ. 

nutella 70 sale зурган илэрцүүд

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53020
0 эможи
keyboard_arrow_up