Хоёрдугаар сарын 1-нээс Сингапурт электрон тамхийг хориглож байна

2018 оны 1 сарын 28

Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Сингапур улсад электрон тамхийг худалдах, хадгалах, хэрэглэхийг хууль бусад тооцож байна. Ингэснээр Сингапур нь электрон тамхины эсрэг хамгийн хатуу хуультай дэлхийн улсуудын нэг болж байгаа юм.

Arslan.mn

Тус улсын нутаг дэвсгэрт электрон тамхитай холбогдсон бүх хүнд, тэр дотроо гадаадын жуулчдад ч 2,000 сингапур доллар ($1,500) хүртэл мөнгөн торгууль ноогдуулахаар болжээ. Мөн усан тамхи (hookah, shisha), зажилдаг тамхийг хориглож байгаа гэнэ.

Сингапур улсад 2016 онд нийт 16 сая гадаадын жуулчин ирсэн байдаг. Харин хүн ам нь 5 сая гаруй юм. Тиймээс шинэ хуулийн тухай мэдээлэл өөрийнх нь иргэдээс илүүтэй гадаадын иргэдэд чухал хамаатай болж байна.

Хоёр сарын өмнө парламентаар Тамхины хууль батлагдсан бөгөөд ирэх сарын нэгнээс хуулийн эхний үе шат хэрэгжиж эхэлнэ. Дараачийн шатанд тамхи хэрэглэх хууль ёсны насыг 18-аас 21 болгон нэмэгдүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Korea Times

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52985
1 эможи
keyboard_arrow_up