Японы эрдэмтэд хальстай нь идэж болдог ГАДИЛ ургуулжээ

2018 оны 1 сарын 26

Японы Сецузо Танака компанийн эрдэмтэд Монги нэртэй хальсыг нь идэж болдог гадил жимс зохион бүтээжээ. Монги гэдэг нь Японы ''гайхамшигтай'' хэмээх үгний товчлол юм.

mongee banana tree зурган илэрцүүд

Жимсний модыг цельсийн -60 хэмд тарьж, дараа нь модоо ухаж аваад дулаан газар ургуулдаг. Температурын гэнэтийн өөрчлөлт нь жимсийг идэж болдог хальстай ургахад хүргэдэг бөгөөд ямар нэгэн химийн бодисын тусламжгүйгээр ийнхүү гайхамшигтай жимсийг гарган авдаг ажээ.

mongee banana зурган илэрцүүд

Рокетньюс 24 агентлагийн сэтгүүлчид жимсийг идэж үзээд жимсний хальс маш нимгэн, жимс их чихэрлэг, ханборгоцойтой төстэй чихэрлэг амттай гэсэн байна.

mongee banana зурган илэрцүүд

Харамсалтай нь Монги гадилыг зөвхөн Японы Тенмаяа захаас худалдан авах боломжтой гэнэ. Нэг ширхэг Монги гадил 5,75 долларын үнэтэй худалдаалагдаж байгаа аж.

Эх сурвалж: Zuv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52960
0 эможи
keyboard_arrow_up