“Оскар”-ын хамгийн олон номинацид нэр дэвшиж байсан шилдэг бүтээлүүд
Найруулагч Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” кино энэ жил “Оскар”-ын 13 номинацид нэр дэвшсэн билээ. “Оскар”-ын түүхэнд үүнээс олон номинацид нэр дэвшсэн гурван л бүтээл байдаг бөгөөд тэр нь 1950 онд бүтээгдсэн “Эвэгийн тухай бүх зүйл”, 1997 оны “Титаник”, 2017 оны “Ла Ла Лэнд” юм. “Титаник” нэр дэвшсэн 14 төрлөөсөө 11-т ялалт байгуулж, алдарт “Бен Гур”-тэй шагналын тоогоор зэрэгцсэн бол “Ла Ла Лэнд”, “Эвэгийн тухай бүх зүйл” 14 номинацид дэвшээд зургаад нь л ялсан түүхтэй.
Харин энэ жил “Усны хэлбэр” ямар амжилт үзүүлэх нь кино сонирхогчдын анхаарлыг маш ихээр татаж байна. Энэхүү кино нь АНУ-ын кино продюссеруудын нийгэмлэгээс “Оны шилдэг кино”, “Алтан бөмбөрцөг” наадмаас мөн “Оны шилдэг кино” шагналыг хүртээд байгаа юм.
“Оскар”-ын наадамд хамгийн олон номинацид нэр дэвшиж байсан шилдэг бүтээлүүдийн трэйлер
“Титаник”-Titanic
“Ла Ла Лэнд”-La La Land
“Эвэгийн тухай бүх зүйл”-Аll about eve
“Усны хэлбэр”-The shape of water
“Шуурганд туугдагсад”-Gone with the wind
“Эндээс өнө мөнх рүү”-From here to eternity
“Дурласан Шекспир”-Shakespeare in love
“Чикаго”-Chicago
“Форрест Гамп”-Forrest gump
“Мэри Поппинс”-Mary poppins
“Виржиния Вульфээс хэн айж байна”-Who's afraid of virginia woolf
“Бөгжний эзэн: Бөгжний ахан дүүс”-Lord of the rings
“Бенжамин Баттоны ер бусын түүх”-The Curious Case of Benjamin Button
Эх сурвалж: eagle.mn
|