Дөрвөн хүн тутмын нэг нь олон нийтийн сүлжээний мэдээнд итгэдэг

2018 оны 1 сарын 23

watching social media зурган илэрцүүд

Edelman Trust Barometer жил тутам гардаг судалгааны үр дүнгээр олон нийтийн сүлжээнд итгэх хэрэглэгчдийн хандлагын талаарх сэдвийг хөнджээ. Уг судалгаагаар Британичуудын дөрвөн хүн тутмын нэг нь олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээлэлд итгэдэг нь батлагдсан байна.

Түүнчлэн гурван хүн тутмын хоёр нь Фейсбүүк болон Твиттер гэх мэт платформууд кибер халдлага, хэт туйлшрал гэх зэрэг хууль бус, ёс зүйгүй байдлыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хангалтгүй гэж үзжээ. Гэсэн ч өнгөрсөн онд уламжлалт сэтгүүл зүйд итгэх хандлага сайжирсныг судалгаандаа онцолсон байна. Edelman-ний гүйцэтгэх захирал Эд Вилльямс мэдэгдэлдээ "Олон нийтийн сүлжээний компаниуд түр азнаад, сонс” гээд цааш нь "Олон нийтийн зүгээс онлайн хамгаалалттай холбоотой гол асуудлуудад арга хэмжээ авахыг хүсч байна. Илүү сайжруулсан зохицуулалт хийгээсэй гэж харж, хүлээж байна. Тэдний итгэлийг олж авах тэр газарт олон нийтийн дэмжлэг буй” хэмээн өгүүлжээ.

Судалгаанаас харахад Британичуудын тэн хагас нь хуурамч мэдээлэл тархаж буйд санаа зовнидог ч, иргэдийн 64 хувь нь сэтгүүл зүйн жинхэнэ мэдээ, эсвэл хуурамч мэдээллийн алин болохыг ялгаж чаддаггүй гэсэн байна. Edelman-ний хийсэн судалгааны үр дүн Фейсбүүк компанийн шийдвэрт нөлөөлж, мэдээллээс илүү хувийн контентуудыг дэмжиж, гэр бүлийнхэн, найзууд, бизнесүүд, брэндүүдийн нийтлэлийг түлхүү харуулж, хэвлэл мэдээллийг хэрэгслийг сурталчлахгүй байхад анхаарч алгоритмаа өөрчлөхөд хүргэсэн байна.

Судалаагаар:

·Британичуудын 64 хувь нь хангалттай зохицуулалт хийж чадаагүй хэвлэл мэдээллийн компаниудад итгэдэг

·63 хувь нь тэдэнд ил тод байдал дутагдаж байна

·62 хувь нь ямар ч мэдлэг чадваргүйгээр хүмүүсийн мэдээллийг худалдаж байна хэмээн үздэг аж.

Их Британид хийсэн уг судалгаанд 3,000 хүн оролцсоны гуравны нэг нь 16-18 насныхан байжээ.

Эх сурвалж: Undesten.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52775
0 эможи
keyboard_arrow_up