Өнөөдөр Сөүл хотын иргэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ

2018 оны 1 сарын 17

seul зурган илэрцүүд

Өнгөрөгч даваа гаригийг агаарын тоосжилт ихэссэний улмаас Өмнөд Солонгост энэ жилийн анхны “Жолоо барихгүй өдөр” болгосон. Тодруулбал Сөүл хотын иргэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврээр зорчсон юм. Тэгвэл өнөөдөр мөн нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчлэх болохыг өчигдөр Сөүл хотын захиргаанаас мэдэгдсэн байна. Ингэснээр агаар дахь тоос шороо багасна гэж үзсэн.

Автобус болон галт тэрэг өглөөний 06:00-09:00, оройны 18:00-21:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчлэх аж. “Бид үүнд Хятадыг буруутгаад суухын оронд өөрсдөө дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хотын даргын орлогч Юун Жун-бёон хэлсэн. Нийтийн тээвэр даваа гаригт хотын иргэдэд үнэгүй үйлчилсний өртөг 4.5 сая ам.доллар болсон байна.

Эх сурвалж: Ugluu.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52473
0 эможи
keyboard_arrow_up