Ханхүү Гарри ба Меган Маркл хоёрын хайрын тухай кино хийгдэнэ

2018 оны 1 сарын 16

Британийн ханхүү Гарри ба америк жүжигчин эмэгтэй Меган Маркл хоёрын хайр сэтгэлийн тухай кино хийгдэхээр болж байгааг Deadline хэвлэл мэдээлэв.

Киног Lifetime сүлжээгээр үзүүлэх ба түүнийг «Гарри&Меган: Хаантны хайрын түүх» гэж нэрлэжээ.

Киног бүтээгчид жүжигчин ба ханхүү хоёрын харилцааг тэдний анхны уулзалтаас эхлэн үзүүлэх эрмэлзэлтэй байгаа гэнэ.

Одоо киноны кастинг хийгдэж байна. Киноны анхны үзүүлэлтийн товыг зарлаагүй бөгөөд харин тэмдэглэснээр, «Уильям&Кейт: Фильм» нь Уильям,КейтМиддлтонхоёрын хуримаас 11 хоногийн өмнө үзүүлэгдэж байжээ.

Өмнө мэдээлснээр Маркл олон нийтийн сүлжээнээс гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52446
0 эможи
keyboard_arrow_up