Солонгосчууд “Apple“-ээс 750 сая доллар нэхэмжилжээ

2018 оны 1 сарын 16

Өмнөд Солонгосын 370 мянган иргэн хамтын гомдлоо "Apple" компанийн хаягаар гаргасан байна. Хуучин  "iPhone" төхөөрөмжийн ажиллагааг санаатайгаар удаашруулж байсных нь төлөө солонгосчууд тус компанитай зарга үүсгэлээ гэж "Patently Apple" мэдээлэв.

370 мянган хүн буюу тус улсын 138 хүний нэг нь Сөүлийн төв районы шүүхэд хандсан байна. “Өмнөд Солонгосын хуулийн компани” энэ үйл ажиллагааг зохион байгуулсан ажээ. Өмгөөлөгч нар нь "Apple" компаниас "iPhone"-ы үйлдэл удааширч хэрэглэхэд төвөгтэй болж чирэгдэл учруулсан гэж гомдол гаргаж буй хүн бүрт 2,2 сая воныг олгуулахаар хөөцөлдөх гэнэ.

Өмнөд Солонгосын хуулиар бол "iPhone"-ы үйлдлийг удаашруулахдаа  хэрэглэгч нарт заавал мэдээлсэн байх ёстой ажээ. Хэрэв шүүх иргэдийн гомдлыг зөв гэж үзвэл "Apple" наад зах нь 740 сая доллар гаргах хэрэгтэй болно.

Сануулахад, өнгөрсөн оны сүүлчээр хуучин "iPhone" төхөөрөмжийн процессоруудын ажиллагааг санаатайгаар удаашруулж байсан нь тодорхой болсон юм. "Apple" үүнийгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан билээ. Нэгдүгээр сарын 9-нд тус компанитай францчууд бас зарга үүсгэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52424
0 эможи
keyboard_arrow_up