Facebook: Хэрэгцээт бус мэдээллийн тоо буурснаар хэрэглэгчид цагаа хэмнэх боломжтой

2018 оны 1 сарын 15

“Facebook” компани хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж, цахим хуудас дахь зар сурталчилгаа болон бусад хэвлэлийн чанартай мэдээллүүдийнхээ тоог цөөрүүлж, хүмүүс хоорондын харилцааг сэргээхэд анхаарч ажиллана гэж мэдээллээ. Ингэснээр хэрэглэгчид өөрт онцын шаардлагагүй мэдээллүүдэд зарцуулах цагаа хэмнэж, ойр дотнын хүмүүстэйгээ харилцахад илүү хялбар, үнэ цэнэтэй байх болно гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг мэдээлсэн байна.

Мөн тэрбээр хоёр орчим тэрбум хэрэглэгчдэд хүрэх аливаа мэдээ мэдээллүүд нь хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн, нийгэмд хүртээмжтэй байлгахад чиглэгдэх учиртай хэмээн онцолжээ. “Facebook”-ийн хувьцааны ханш 2016 оны 11 дүгээр сараас хойш хамгийн их буюу 5.5 хувиар буурч, 177.4 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросын талаас ухуулга мэдээлэл явуулсан гэх хэрэгтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. Тиймээс “Facebook”-ийг "Шинэчлэн засварлах"-д гол анхаарлаа хандуулж, цаашид цахим халдлагаас сэргийлж, хяналтын системээ сайжруулах нь тэргүүн зорилтуудын нэг болохыг тус компанийн удирдлагууд онцолж байна.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52377
0 эможи
keyboard_arrow_up