Сансарт аялахад хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ

2018 оны 1 сарын 14

Сансарт аялахад хүний биед ямар өөрчлөлт гардаг бол. Энэ тухай мэдэхийг өмнө нь та хүсэж байв уу. Хүний орчин нөхцөл өөрчлөгдөхөд олон өөрчлөлт ажиглагддаг байна. Тухайлбал, шингэн хүний биеийн бүх хэсэгт жигд тарах тул хүний нүүр бэлцгэр харагдана. Байнга дасгал сургуулилт хийхгүй бол ясны нягтрал 12 хувиар буурна. Хөлнөөс толгойд шилжих шингэний хэмжээ 2 литрт хүрнэ. Тархины даралт өөрчлөгдсөнөөс болж нүдний хараа муудна. Жингүйдлийн орчинд булчин хэрэггүй болох учраас булчин аажмаар агшдаг байна. Сансарт байхад нойргүйдэх өвчтэй болдог учраас нисгэгчид дунджаар нэг өдөрт 6 цаг л унтдаг.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр зургаан сарын хугацаатай үүрэг гүйцэтгэхээр ОУСС-д өнгөрсөн оны 12 дугаар сард очсон Японы сансрын нисгэгч Норишигэ Канай үнэндээ бол 2 см-ээр өссөн байна. Сансрын нисгэгчид нь сансарт дунджаар 2-5 см-ээр өсдөг гэнэ. Энэ нь татах хүч байхгүй, жингүйдлийн орчинд хүмүүсийн сээр нуруу хоорондын зай тэлдэгтэй холбоотой аж. Харин эх дэлхийд буцаж ирснийхээ дараа татах хүчний нөлөөнд орохоор тэдний өндөр өмнөх байдалдаа эргэн ордог байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52287
0 эможи
keyboard_arrow_up