Нэрийг нь зөв дуудахын тулд Ши Жиньпинийг Трамп эмэгтэй хүн гэж төсөөлөх хэрэгтэй болжээ

2018 оны 1 сарын 06

Дональд Трампын Цагаан ордон дахь дотоод амьдралыг дэлгэсэн Майкл Вольфийн “Fire and Fury: Inside the Trump White House” ном сүүлийн өдрүүдэд дэлхий дахины анхаарлыг татаад байгаа билээ.

Arslan.mn

Удахгүй уншигчдын гарт хүрэх энэ номны зарим агуулгыг The Guardian сонин энэ долоо хоногт олон нийтэд хүргэсэн юм. Номонд өгүүлсэн нэг сонирхолтой түүх нь 2017 оны хавар Флоридад болсон АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын тухай хэсэг байв.

Тухайн үед ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй уулзах гэж байгаа Хятадын төрийн тэргүүний нэрийг зөв хэлж сурах гэж нэлээд ажил болжээ. Трамп Ши Жиньпиний нэрийг шууд л “Mr. X-i” буюу “Ноён Экс-ай” гэж дуудаж байсан гэнэ.

Харин уулзалтын үед эвгүй байдалд орохгүйн тулд Ши Жиньпинийг эмэгтэй хүн гэж төсөөлж, “she” хэмээн дуудахыг Трампын туслахууд зөвлөж байсныг Вольфийн номонд бичжээ.

Сонгуулийн туршид Хятадын эсрэг агуулгатай мэдэгдэл хийж байсан Трамп энэ уулзалтын дараа Вашингтон-Бээжингийн харилцааг хэвийн болгосон юм. Тиймээс нэрийг нь буруу дуудах зэрэг жижиг алдааг гаргахгүй байхыг АНУ-ын тал ихэд хичээж байсан гэнэ.

Вольфийн номонд Хятадын талаар сонирхолтой түүхүүд хэд хэд дурдагддаг байна. Тэдгээрийн нэгэнд Трамп “Хэрвээ бид Афганистанд заавал байх ёстой юм бол тэндээс яагаад мөнгө хийж болохгүй гэж? Хятадууд тэнд уул уурхайн лицензтэй байхад Америкчуудад алга” хэмээн хэлж байжээ.

Цагаан ордон энэхүү номыг бүхэлдээ Майкл Вольфийн уран сэтгэмж төдий зүйл хэмээн мэдэгдсэн юм. Гэвч Трампын энэ тэмцэл номны эрэлтийг улам нэмэгдүүлэхээр байна.

 

Эх сурвалж: The Guardian

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51963
0 эможи
keyboard_arrow_up