Архи баян, ядуу хүнд өөр өөрөөр үйлчилдэг

2018 оны 1 сарын 04

Arslan.mn

Архи хүний хөрөнгө чинээнээс хамааран зүрхэнд нь өөр өөрөөр үйлчилдэг байна. Энэ тухай Норвегийн эрдэмтэд баталжээ.

“PLoS One” сэтгүүлд гарсан нийтлэлд дурьдсанаар архийг их хэмжээгээр хэрэглэх нь ядууст зүрхний шигдээс зэрэг зүрх, судастай холбоотой өвчлөл үүсгэдэг бол баячуудад ийм нөлөө үзүүлдэггүй гэнэ.

“Архи зүрх судасны системийн биологийн олон үйлдэл үзүүлдэг. Тэдний зарим нь аюултай байхад зарим нь хамгаалах ч үүрэгтэй байх нь бий. Бид нийгэм, эдийн засгийн бүлгүүдэд архи уух, зүрх судасны өвчлөлөөс болж үхэхэд хоорондын хамаарал байдаг эсэхийг судалж үзсэн” гэж бичжээ.

Судалгааны явцад архийг удаан хугацаагаар хэрэглэх нь элэгний хатуурлаас гадна тархины үйл ажиллагааны алдагдалд оруулаад зогсохгүй долоон төрлийн хорт хавдар, уушгины ажиллагаа алдагдах зэрэгт нөлөөлдөг гэжээ.

Эх сурвалж: Updown.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51843
0 эможи
keyboard_arrow_up