Шинэ оны эхний шөнө СУПЕР САР тэнгэрт мандана

2017 оны 12 сарын 31

2018 оны нэгдүгээр сарын 1-ний орой тэнгэрт СУПЕР САР мандана. Дэлхийг сар тэгш хэмтэй бус, зууван замаар тойрдог тул дэлхийд хамгийн их ойртох үед ийм сар үзэгддэг.

Arslan.mn

Шинэ оны эхний сар ердийн үеийнхээсээ 14 хувь том, 30 хувь тод харагдана гэж NASA мэдээлжээ.

Ойрын хугацаанд супер сар дэлхийд 3 удаа харагдаж байгааг мэргэжилтнүүд “Супер сарны гурвал” гэж нэрлээд байна. Гурвалын эхнийх нь 12 дугаар сарын 3-нд үзэгдсэн бол хоёр дахь нь нэгдүгээр сарын 1-нд үзэгдэж, сүүлийнх нь 31-нд харагдах юм.

Харин сүүлийн супер сар буюу 31-ний сар онцгой байхыг NASA сануулж байна.

Учир нь энэ орой сар бүтэн хиртэнэ.

Дэлхий энэ удаагийн супер сарыг нарны гэрлээс бүрэн халхлах ажээ. Гэхдээ гэрлийн ойлтоос хамаарч супер сар нь харанхуйлахгүй, харин цусан улаан өнгөтэй харагдах гэнэ.

Ийнхүү 2018 оны эхний сарын эхний ба сүүлийн өдрүүдэд хоёр удаа супер сар дэлхийд харагдах гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51693
4 эможи
keyboard_arrow_up