Тансаг зэрэглэлийн цанын баазууд

2017 оны 12 сарын 27

“Bloomberg Pursuits”-ээс тансаг зэрэглэлийн үйлчилгээ санал болгож байгаа цанын баазуудыг танилцууллаа. Францын зүүн өмнөд хэсэг Альпийн нуруунд байрлах "Megève" цанын бааз шинэчлэл хийж, өндөр хурдны гондола лифттэй болсон байна. 354 сая ам.долларын хөрөнгөөр боссон энэхүү цанын баазад жуулчид морин тэрэг хөллөж, эртний гар хийцийн бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой гэдгээрээ бусдаас онцлог ажээ.

"Megève" цанын бааз

Харин Австрийн баруун хэсэгт байрлах "Lech" цанын бааз цас хамгийн их ордог газар байрладагаараа бусдаас давуу талтай. "Lech" цанын баазад алсыг тольдох "урсдаг лифт” ашиглалтад орсноор аялагчид Альпийн нурууны оргилуудаас цанаар гулгах боломжтой болжээ. Түүнчлэн энэхүү баазад цанын сургалт явуулдаг бөгөөд гурваас дээш насны хүүхдүүд хамрагдах боломжтой юм байна. Цанын баазуудын үнэ өдрийн 45-50 евро байгаа ажээ.

"Lech" цанын бааз

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51577
0 эможи
keyboard_arrow_up