Гацуур модыг 1.8 метрийн урттай ургуулахад 7-12 жил зарцуулдаг

2017 оны 12 сарын 27

Байгаль дээрх Зул сарын гацуур модод сансраас хэрхэн харагддаг талаар хэн нэгэн өмнө нь бодож байсан болов уу. Зул сарын баярт ашиглах гацуур модыг стандарт буюу 1.8 метрийн урттай ургуулахын тулд 7-12 жилийг зарцуулдаг байна. Энэ нь бусад модтой харьцуулахад илүү богино хугацаанд ургадаг гэсэн үг аж. АНУ-д хамгийн томд тооцогддог гацуур мод тариалах газар Орегон мужид байрладаг байна. Шинжээчид тэрхүү тариалангийн газарт ургуулсан модыг тайрч авсны дараа ямар байдалтай харагддагийг хиймэл дагуулын тусламжтайгаар олон нийтэд дэлгэн харуулсан байна. Зул сарын баярын уур амьсгал орж, шинэ он гарах мөч ойртох тусам харагдах байдал нь таагүй болдог болохыг үүгээр тогтоожээ. АНУ-ын Гацуур модны холбооны мэдээлснээр тус улс өнгөрсөн онд байгалийн гацуур модны борлуулалтаас 2.04 тэрбум ам.долларын орлого олсон байна. Харин хиймэл гацуурын борлуулалт 1.86 тэрбум ам.долларт хүрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51565
0 эможи
keyboard_arrow_up